“БРИКС” хэт даврагчдад цохилт өгч болзошгүй

Эдийн засаг болон байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг “БРИКС”-ийн холбоо буюу ОХУ, Бразил, БНХАУ, Өмнөд Африк, Энэтхэгийн удирдлагууд ирэх сарын эхээр Москва хотноо чуулж, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар ярилцахаар болсон тухай “TASS” агентлаг мэдээллээ. Путин хэт даврагчдын сүүдэр Ойрхи Дорнодыг бүрхэхээс өмнө устгах, зогсоох хэрэгтэйг “БРИКС”-ийн удирдлагуудад сануулсан байна.
Иракт цохилт өгч буй АНУ, Их Британи тэргүүтэй холбоотон орнууд ажлын тайлангаа энэ сарын сүүлээр олон нийтэд танилцуулахаар болсон юм. Путин холбоотон орнуудын цохилт Иракийн хямралыг ихэсгэж, хэт даврагчдыг илүү харгис болгосон хэмээн буруутгасан байна. “БРИКС” Иракт цохилт өгөх эсэх асуудлаар ярилцахаар болжээ.
Орос, холбоотон орнуудад нэгдэхгүй хэмээн Гадаад хэргийн сайд Сергей Лавров албан ёсоор мэдэгдэж, Иракт зэр зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади ирэх сардаа багтаан Москвад айлчилж магадгүй хэмээн Сирийн “САНА” агентлаг мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ