Нөлөө бүхий улстөрчөөр Ким Чен Ун тодорч магадгүй

Америкийн “CNN” агентлаг энэ оны дэлхийн нөлөө бүхий улстөрчийг тодруулахаар интернэт хэрэглэгчдийн дунд нээлттэй санал асуулгыг явуулж байна. Энэхүү санал асуулгад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер Ангила Меркел, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нэр өндөр рейтингтэй явж байгаа юм.
Санал асуулгад оролцогчид Ким Чен Унд саналаа өгч байгаа аж. Түүнийг анх удаагаа “Дэлхий нөлөө бүхий улстөрч” болж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Сөүл болон Вашингтоны аюулаас эх орноо хамгаалахаас гадна Пхеньяны сүр хүчийг дэлхийд гайхуулах зорилготой томоохон ажлуудыг зохион байгуулсан юм. “Өнгөрсөн онд Хойд Солонгосоор амьсгалсан жил байсан” хэмээн “CNN” онцолжээ.
Сүүлийн гурван жилийн турш тус жагсаалтын тэргүүлж буй Путиний рейтинг энэ жил ч өндөр байгааг судлаачид цохон тэмдэглэв. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпиний авилгатай тэмцэх жилийг “Сүүлийн 10 жилд дэлхийн улс төрд тохиогоогүй хамгийн үр дүнтэй ажил” гэжээ. Энэ аяны хүрээнд 58 мянган орчим хүн ажлаасаа халагдаж, ял сонссон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ