Барилгын компаниудын төлөөллүүдтэй уулзаж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлүүдтэй УИХын гишүүн Ж.Батзандан яг одоо Төрийн ордоны В танхимд уулзаж байна.
Тэрбээр энэ үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага нийслэлчүүдийн өмнө тулгарч байна. Учир нь нийслэл хотын хөрсний болон агаарын бохирдлын хэмжээ сэтгэл зовоосон асуудлуудын нэг болсон.
Иймд гэр хорооллын дахин төлөлтийн ажлыг хийж хэрэгжүүлэхэд учирч байгаа саад бэрхшээл, ажлын явц ямар байгаа талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг барилгын компаниудын төлөөллүүдээс хүссэн юм. Уулзалт үргэлжилж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ