“Галзуу Жокер”-т цаазын ял төлөвлөж байна

2012 оны долоодугаар сард Колорадо муж улсын Аврора хотын “Сентури 16” кино театрт “Харанхуйн хүлэгт баатар” киноны нээлтийн үеэр Жокерийн баг зүүсэн Жеймс Холмс гэгч үзэгчид рүү гал нээж, 12 хүний аминд хүрч, 32 хүнийг шархдуулсан юм. “Галзуу Жокер” хэмээн олонд алдаршсан Холмсын шүүх хурал өнөөдрийг хүртэл үргэлжилж буй бөгөөд өнгөрсөн амралтын өдөр болсон шүүхийн үеэр түүнийг ямар нэгэн сэтгэцийн өвчингүй гэдгийг баталсан юм. Өмгөөлөгчид 27 настай Жеймс Холмсыг цаазын ялаас мултлахын тулд сэтгэцийн өөрчлөлтэй хэмээн мэдэгдэж, өөрийгөө захирах чадваргүй гэжээ. Шүүх хурлын үеэр Холмын гэр бүл хүүгээ бусдын нөлөөнд автаж, халдлага үйлдсэн хэмээн мэдэгдэж, суллахыг гуйсан байна.
Харин прокурорууд түүнийг халдлага үйлдэхээр төлөвлөж, урьдаас зэр зэвсэг цуглуулан хадгалж байсан гэж буруутган цаазын ял оноохыг шаардаж байгаа юм. Өчигдрийн шүүхээр Холмсын халдлага үйлдэхээсээ өмнө хөтлөн явуулдаг байсан тэмдэглэлийг шүүх хурлын үеэр танилцуулжээ. Энэхүү тэмдэглэлдээ “Галзуу Жокер” кино театрт ороод хэрхэн халдлага үйлдэх талаараа дэлгэрэнгүй бичсэн байжээ. Түүнийг 142 төрлийн гэмт хэрэгт буруутгаж, цаазын ял төлөвлөж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ