Жонни Деппийг сармагчин гэв

img

Австралийн уран бүтээлч Кевин Смит твиттер хуудсаараа дамжуулан жүжигчин Жонни Деппийг сармагчин гэж хэлжээ. Тэрбээр твиттерт Жонни Деппийг дагаж, “Сайн уу андаа. Намайг санаж байна уу. Би чиний найз Кевин байна” гэж жиргэжээ. Энэхүү жиргээний дараа Кевин жүжигчинтэй хамтдаа авахуулсан зургаа байршуулаад “Сайхан үе шүү” гэж бичсэн аж.

 

Кевиний дээрх жиргээний дараа Депп “Уучлаарай чи хэн билээ. Санахгүй байна. Үнэнийг хэлэхэд надад найз байхгүй” гэж хариу жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Жүжигчинг ийнхүү жиргэсний дараа Кевин “Эртний нөхөрлөлөө мартаж, өөрийгөө тахин шүтсэн муу сармагчин. Тэр ноходтойгоо хамт шорондоо ороосой” гэж жиргэсэн байна.

 

Депп “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны зураг авалтад оролцохоор Австралид улсад ирэх үедээ хил зөрчиж, хууль бусаар галт зэвсэг болон По, Кери гэх нохдоо авчирчээ. Мөн жүжигчний эхнэр Эмбер Херд визний зөрчилтэй байсан нь мөрдлөгийн явцад илэрсэн байна. Эдгээр хууль бус үйлдлээс болж жүжигчин 10 жилийн хорих ял авч болзошгүй байгаа юм.    

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ