Хилчин бөхчүүд аймгуудад ажиллаад иржээ

img

"Хилчин" спорт хорооны дасгалжуулагч,улсын начин Н.БүрэнбаатарХил хамгаалах байгуулагын “Хилчин” спорт хорооноос “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээг энэ сарын 15-25-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо, Хилийн ангиудад зохион байгууллаа.

 

Энэхүү арга хэмжээнд “Хилчин” спорт хорооны дарга,МУ-ын заан, дэд хурандаа М.Мягмарсүрэн, МУ-ын аварга, дэд хурандаа С.Мөнхбат, МУ-ын гарьд, ахмад Ж.Бат-Эрдэнэ, дэд хурандаа Д.Баасандорж, М.Өсөхбаяр, ахмад Т.Санчир, Б.Соронзонболд, МУ-ын харцага, ахмад Ц.Содномдорж, МУ-ын начин, дэд хурандаа Н.Бүрэнбаатар, ахмад П.Ганхүү, ахлах дэслэгч С.Багахүү нарын 11 бөх оролцсон юм.

 

Энэ талаар өнөөдөр бөхчүүд мэдээлэл хийлээ.

 

"Хилчин" спорт хорооны дарга, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын начин Н.Бүрэнбаатарын хамтУг хэвлэлийн хуралд “Хилчин” спорт хорооны дарга дэд хурандаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, тус хорооны дасгалжуулагч улсын начин Ц.Бүрэнбаатар, ахмад, улсын заан Т.Санчир, ахмад, улсын харцага Ц.Содномдорж, ахлах дэслэгч улсын харцага Ж.Амартүвшин,  , ахлах дэслэгч улсын начин С.Багахүү нар оролцлоо.

 

 

"Хилчин" спорт хорооны дарга, Улсын заан Ц.Мягмарсүрэн “Бөхчүүд улсын хилд" арга хэмжээ сайхан боллоо. Дараагийн төлөвлөж буй томоохон ажлын нэг бол энэ жилээс Хил хамгаалах ерөнхий газрын хилчин спорт хорооны бөхчүүдийг Улсын баяр наадмын бэлтгэлд хамруулах явдал юм.  Одоогоор харьяалагддаг 50 гаруй улс аймгийн алдар цолтой бөхчүүд байна. Эндээс наадмын түрүү үзүүр хүртэх, цолоо ахиулах, улсын цолонд ойрхон мөн аймгийн наадмуудад амжилттай барилдах бөхчүүд байна” хэмээн ярьлаа.

 

Үйл ажиллагаа Хэнтий аймаг дахь Хилийн 0287 дугаар ангиас гараагаа эхэлж улсын цолтой бөхчүүд тус ангийн удирдлагууд болон цэрэг дайчидтай чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна.

 

Мөн Хэнтий аймгийн спорт хороонд орон нутгийн ард иргэдэд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилготой хүчит 64 бөхийн барилдаан болжээ.

 

Барилдааны шөвгийн дөрөвт МУ-ын заан Б.Соронзонболд, Т.Санчир, харцага Э.Оюунболд, П.Ганхүү нар тунаж үлдэн үзүүр түрүүнд улсын харцага Э.Оюунболд харцага П.Ганхүүг өвдөг шороодуулснаар Хэнтий аймагт зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаанд түрүүлжээ.

 

Улсын цолтой бөхчүүд өмнө нь ийнхүү нэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр хилийн анги, отрядуудад ажиллаж байгаагүй  аж.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dddddd:
lanagar haragdaj bnaa
2015-05-28