Эрдэнэтчүүд Хүүхдийн баярыг тэмдэглэхгүй

Орхон аймгийн удирдлагууд Хүүхдийн баярыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Ингэхдээ нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхчүүдэд уг баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан байна. Мөн энэ шийдвэрийг Хэнтий, Хөвсгөл аймгийнхан ч гаргаад буй аж.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчин дэгдэж, цөөнгүй тохиолдол бүртгэгдээд буй юм. Тиймээс энэ өвчний дэгдэлтийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс олныг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаас татгалзаж, дээрх шийдвэрийг гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ