Барилгаас унасан хүмүүжигчийн бие хэвийн байна

img

ШШГЕГ-ын харьяа Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны баригдаж буй 2 давхар конторын барилга дээр ажиллаж байсан хүмүүжигч барилгаас унаж бэртсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан ШШГЕГ-аас албан ёсоор мэдээлэл өглөө.

 

Барилгын осол өнгөрөгч даваа гариг буюу энэ сарын 25-ны өдөр болжээ. "Тус өдөр уг барилга дээр ажил гүйцэтгэж байсан хүмүүжигчдийг ажилд гарахаас нь өмнө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан зааварчилгаа өгч, хамгаалах малгай, бүс, бээлийгээр хангаж, гарын үсэг зуруулсан. Гэтэл ажлын явцад хүмүүжигч Т-нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчиж, өөрийн санамсар болгоомжгүй байдлаас тус өдрийн 11 цагт 55 минутад уг барилгаас унаж бэртсэн хэрэг гарсан" гэж мэдээллээ.

 

Одоогоор хүмүүжигч Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тус  аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй юм байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Гэмтсэн хүний бие яаж хэвийн байх билээ дээ. Хүлэг минь, Чи аль сургууль төгссөн бэ, эсвэл сэтгүүлчийн диплом авсан юм уу.
2015-05-28