Булшны нүхийг нь ухуулжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд барьцааны иргэнийг цаазалж буй дүрс бичлэгээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бичлэг 15 минут үргэлжлэх бөгөөд хэт даврагч цаазын ял гүйцэтгэхээсээ өмнө барьцааны хүнээр булшны нүх ухуулж байгаа нь бичигджээ.

 

Барьцааны иргэн булшны нүхээ ухах үедээ “Бурхан минь эдгээр хүн араатнуудыг устгаад өгөөч. Гуйж байна” гэж хэлжээ. Түүнийг булшны нүхээ ухаад дууссаны дараа хэт даврагч Амир гэгч “Биднийг басамжилж, устгахыг хүссэн бүхэн нохой шиг амиа алдах болно” гэж хэлээд барьцааны иргэнийг буудсан байна.

 

Амиа алдсан залуу 27 настай бөгөөд Сирийн тагнуулын байгуулагад ажилладаг байжээ. Тэрээр мэдээлэл цуглуулах зорилгоор өнгөрсөн оны долоодугаар сард хэт даврагчдын бүлэгт гишүүнээр элссэн ч удалгүй тагнуул гэдэг нь илчлэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
зоригтой эр юм даа чөтгөрүүдийн гарт байгаа мөртлөө бууж өгсөнгүй
2015-05-29
Зочин:
Монгол хүний сэтгэхүй өөр л дөө. Даруухан хүлцэнгүй юм шиг, гэвч дайнд эрэмгий байлдах чадвар өндөр генд нь байдгым шиг байна лээ.
2015-05-29
123:
harin tiimee bi bas tegej boddin zarim ni bvr 20 30 uulaa neg mashin deer gants buutai hvneer hargalzuulj ywaad l boonooroo buuduulan shvv dee
2015-05-29
Нэгийг албал солио, хоёрыг албал хонжоо:
Манай дайчдын хэлдэг байсан үг юм шүү. Монголчуудыг хурцалж, Монголчуудыг дайнд ялахад түлхэж болж байсан үг бол НЭГИЙГ АЛБАЛ СОЛИО, ХОЁРЫГ АЛБАЛ ХОНЖОО гэж. Тийм учир ийм дуракуудтай алалцаад л байх хэрэгтэй юм шиг.
2015-05-29
зочин:
Нэгэнт алуулах нь тодорхой юм бол ядаж нэгээр нь дэр хийж үхье гээд алалцаад дуусаж болдгүйн байх да, хүлцэнгүй нүхээ ухаад л, нүдээ боолгоод л алуулж байхын
2015-05-29
123:
harin tiimee bi bas tegej boddin zarim ni bvr 20 30 uulaa neg mashin deer gants buutai hvneer hargalzuulj ywaad l boonooroo buuduulan shvv dee