Цогцос хилээр гаргахыг завдсан хэргийг шалгаж байна

img

Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу хүний цогцос гаргахыг завдсан үйлдэл өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт гарчээ.

 

Уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Мөн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас шуурхай баг гарч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй юм байна.

 

Одоогоор цогцсыг хэн болохыг тогтоож, хэргийн сэжигтнийг хайж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ