“ИСИС”-ийг элэглэв

Иран хотноо Их Британи, Австрали тэргүүтэй 40 гаруй орны уран бүтээлчид Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тухай “Элэглэл” гэх үзэсгэлэнг нээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уран бүтээлчид Ойрхи Дорнодыг айдаст автуулж, цусанд будаж буй хэт даврагчдыг инээдэмтэй, элэглэсэн байдлаар зуржээ. “Зураачийн нүдээр тэд” холбооны гишүүд харандааны тусламжтай эх дэлхийд сайн сайхныг бий болгохыг уриалж, энэхүү үзэсгэлэнг нээсэн хэмээн мэдэгдсэн байна.
Зураачид, хэт даврагчид ямар ч зүрх сэтгэлгүй, тархигүй, хуулинд захирагдах дургүй гэх мэт өөрсдийн уран төсөөллөөр зурсан зургуудаа үзэсгэлэнд тавьжээ. Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд хэт даврагчдын хяналтаа тогтоохыг санаархаж буй бүс нутгуудад нээх зорилготой байгаа юм.
Энэхүү үзэсгэлэн нээлтээ хийсний дараа хэт даврагчид олон нийтийн сүлжээний тусламжтай эсэргүүцлээ илэрхийлж “Биднийг гутаах хэрэггүй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ