Хөдөлмөрийн үндэсний намд инженерүүд элсэв

Шинэчлэн байгуулагдсан Хөдөлмөрийн үндэсний нам өнөөдөр шинжлэх ухаан инженер-техник, технологийн салбарын төлөөлөгчдөөр бүл нэмлээ.
Тус намын дэвшүүлсэн “Монгол зорилго” хүрэхэд шинжлэх ухаан техникийн ололт дээр суурилсан хөгжлийн бодлого, загвар маш чухал. Дэлхий дахинд ч шинжлэх ухааны эрдэмтэн, инженерүүдийн ухаан бодол, үзэл баримтлалыг ашиглаж, хөгсөн туршлага байдаг хэмээн тэд хэлж байна. Улс эх орны хөгжилд өөрийн мэдлэг оюунаа зориулан оролцохоор шинжлэх ухаан, инженер, зохион бүтээгчдийн нэгдэл болсон “Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ш.Шагдаржав, “Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв”-ийн тэргүүн Л.Дуурсах нартай Хөдөлмөрийн үндэсний нам харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Шинээр элссэн гишүүддээ батлах гардуулах ёслолын дараа тус намын дарга С.Боргил хэлэхдээ “Дэлхий нийтийн хөгжлийн ололт, чиг хандлагаас харахад улс үндэснтний тогтвортой хөгжлийн чадавхи нт тухайн үндэсний шинжлэх ухааны салбартаа хэрхэн ханддагаас шууд хамаарч байна. Шинжлэх ухааны ололт давуу талаар өвч зэвсэглэсэн “Хөдөлмөрч хүн” л энэ улс орныг өөд татаж, баялаг бүтээж, “Монгол зорилго”-д хөтөлж чадна. Зорилгодоо хүрэхэд амаргүй хэдий ч их үйл хэрэгт гар бие, сэтгэл зүрхээрээ идэвхитэй оролцож ажиллахыг хүсэж байна. Хүнээ дээдэлж, монгол орноо чинээлэг, амар амгалан хөгжингүй улс болгох зорилгын төлөө бид бүгдээрээ хамтдаа урагшилна. Өнөөдөр бидний хамтдаа хийсэн нэг зөв алхам ирээдүй хойчийн төлөө хийгдэх мянган зөв үйлдлийн эхлэл болно. Бид хамтдаа Монгол хүнийг бүтээнэ” гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ