“Шилдэг сурагчид”-тай уулзлаа

Олон Улсын болон улс, хотын олимпиадад тэргүүлж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч Улаанбаатар хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 23 сурагчийг өнөөдөр “Шилдэг сурагч” шагналаар шагналаа.
Уг үйл ажиллагаанд олон улсын олимпиадад түрүүлж аваргын алтан медаль хүртсэн 4, нийслэлийн төрөлжсөн олимпиадад ахлах ангийн ангилалд аваргын алтан медаль хүртсэн 19 сурагч хүртсэн юм.
Нийслэлийн “Шилдэг сурагч”-даас сэтгэгдлийг нь сонслоо.
Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолборын 4-р ангийн сурагч А.Анударь
“Нийслэлийн “Шилдэг сурагч” болсондоо баяртай байна. Би математикийн хичээлдээ их дуртай. Би дөрвөн жил математикийн хичээлдээ онц сурсан. Түүнийхээ үр дүнгээр өнөөдөр шилдэг сурагч болоод байна. Том болоод математикийн багш болно гэж боддог. Миний авч байсан хамгийн том шагнал гэвэл “Кенгру” тооны уралдаанд оролцож авсан энэ медаль. Энэ медаль надад хоёр бий.
Нийслэлийн 39 дүгээр сургуулийн 1В ангийн сурагч Д.Мөнхжин
"Би Олон улсын хэмжээнд анх удаа оролцож Узбект болсон даамын тэмцээнээс хүрэл медаль авсан. Азийн аварга, Улсын аваргаас тус бүр хүрэл медальтай. Анх дасгалжуулагч Г.Элбэг багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн. Би том болоод даамны багш болж багшийнхаа ачийг хариулна гэж боддог. Даам тоглоход оюун ухаан хөгждөг.
Нийслэлийн 39 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Б.Хулан
“Би 100 буудалт даамаар таван жил хичээллэж байна. Энэ хугацаанд улс, нийслэлийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Сургуулиа төгсөөд эдийн засгийн чиглэлээр суралцана гэж боддог. Гэхдээ даамаа хаяхгүй.
Б.Дэжид
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ