“Саусгоби сэндс”-ийн гомдлыг хүлээж авсангүй

img

Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн өнөөдөр "Саусгоби сэндс”-ийн гомдолд хариу өгчээ.

 

Тодруулбал,  "Саусгоби сэндс” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох хэргийг “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, Ц.Цэрэнжээ нарын гомдлоор хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэнэ үү” хэмээн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгт гомдол хандан гаргажээ.

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг дээрх гомдолтой танилцаад Жастин Капла нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг өмгөөлөгч Ц.Цэрэнжээд албан ёсоор мэдэгдэж гомдлыг буцаажээ.

 

Б.Дэжид

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pezda:
mongoliig hyatadad hudaldsan humuusiin tsusand n hyatad hunii tsus guij bn
2015-06-01
Зочин:
tor n bas gar hol n
2015-06-01
Зочин:
shaaruud yag tolno mongoliin shuuh gadaadiin gar hol n
2015-06-01