Татварынхан чуулна
2015-05-29

Татварын мэргэжилтнүүдийн анхдугаар чуулган ирэх долоодугаар сард болно.

 

Тодруулбал, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Зөвлөх үйлчилгээний менежментийн хорооноос ирэх долдугаар сарын 2, 3-ны өдөр уг чуулганыг зохион байгуулахаар болжээ.

 

Тус чуулганд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг компаниуд, татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, татварын алба болон бусад төрийн байгууллагын төлөөлөл оролцох аж. 

 

Чуулганаар Монгол улсын татварын тогтолцоонд тулгамдаж буй асуудлууд, шийдэх гарц болон мэргэжилтнүүд, эрдэмтдийн санал дүгнэлтүүдийг хэлэлцэн, баримтжуулж эмхтгэл гаргах юм байна.  Мөн үеэр  Сангийн яамнаас татварын бодлого, шинэчлэлийн талаар илтгэл тавьж, мэдээлэл өгөх аж.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Муусайн татварынхан, монгол аж ахуйн нэгж томорчих вий гэхээс үхтэлээ айна. Төрийнхөнөөс бусад нь ядуу байх ёстой юм шиг
2015-05-29
Зочин:
Татварт хулгай хийгээгүй буусан дарга цэрэг гэж байдаг уу. Байдаг бол хэн гэж байцаагч байдаг бол.
2015-05-29