”ХҮН”-ын мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэжээ

img

Улсын Дээд шүүх Хөдөлмөрийн Үндэсний намаас ирүүлсэн намын даргаа сольсон болон мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтөө бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр хэлэлцлээ.

 

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Зоригтбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул тус намын ээлжит бус Их хурлаас намын даргаар С.Боргилыг сонгосон аж. Мөн намын мөрийн хөтөлбөрийнхөө уриаг өөрчилж, “Монгол хүний төлөө” болгосноо бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхэд гаргасан байна. Энэхүү урианд тус нам Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн гэрчилгээ авчээ.

 

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Хөдөлмөрийн үндэсний намын дарга солигдсоныг болон мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ