Энэтхэгт 1800 хүн амиа алджээ

Энэтхэгийн зүүн мужуудад долоо хоногийн турш +50 хэмийн халуунтай өдрүүд үргэлжилж байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хэт халууны улмаас амиа алдсан иргэдийн тоо 1800-д хүрч, 15 мянган хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн гэжээ. Амиа алдагдсын ихэнх нь өндөр настнууд болон орон гэргүй хүмүүс гэнэ. Андрха Прадеш мужийн нөхцөл байдал хүндэрч буй учир өчигдрөөс эхлэн бүх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус мужийн хэмжээнд халууны улмаас 1452 хүн амиа алдсан байна. Халууны улмаас тус мужид наранд идэвхиждэг халдварт өвчин гарч, 25 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэд өндөр халуурахаас гадна биеэр нь улаан зүйл туурч, хоолны туршилгүй болжээ.
Кхаммам, Низамабад, Нандигама, Онголи хотод +47 хэмийн халуунтай байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ