Шварценеггерийн нууц хүү сургуулиа төгсөв

img

 

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн нууц хүү Жосеф Веана ахлах сургуулиа төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Калифорни мужийн “Frontier” ахлах сургуулийг төгссөн байна. Жосеф хуульч болох сонирхолтой бөгөөд Харвардын их сургуульд элсэн орох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Төгсөлтийн баярт Жосефийн ээж Милдред Патрика Баена оролцжээ. Харин жүжигчин Шварценеггер хүүгийнхээ төгсгөлтийн баярт оролцоогүй бөгөөд Бразилийн Рео де Женейро хотноо унадаг дугуйгаар зугаалсан байна.

 

Милдред 1980 оноос хойш жүжигчний гэрийн үйлчлэгчээр ажилласан юм. 1990 оноос хойш Шварценеггертэй хайрын холбоо үүсгэж, 1997 онд хүүтэй болсон гэнэ. Тэрбээр 2010 оныг хүртэл жүжигчнээс хүүхэдтэй болсон тухайгаа олон нийтээс нуусан юм. Гэрийн үйлчлэгчийг Шварценеггерийн эхнэр Мария Шрайверт ажлаас нь халах үед тэрбээр бүх нууцыг олонд дэлгэсэн билээ.

 

Энэхүү үйл явдлын даргаа Мария хүүхдүүдийнхээ хамтаар Шварценеггерийн гэрээс явж, 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ