Сөүлээс илгээх Н.Энхбаярын бялуу

img

МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хүүхдийн баярыг Сөүлд тэмдэглэхээр болжээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын төрсөн өдөр зургаадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Тиймээс ч тус намын дэд дарга Д.Тэрбишдагва энэ амралтын өдрүүдэд Сөүлийг зорьж, намын даргатайгаа уулзан төрсөн өдрийн баярт нь оролцох юм байна. 

 

Д.Тэрбишдагва гишүүн сүүлийн үед намын даргатайгаа түнжин хагарч, тойруухан явсан. Үүнийг Н.Энхбаярын эх орондоо ирж Цагаан сар тэмдэгдлэн, намынхантайгаа хийсэн золголт, үдэж мордуулсан хэсэг хүмүүсийн дотор Д.Тэрбишдагва гишүүн байгаагүй зэрэг үйл явдал гэрчилнэ. Эр улс, тэр дундаа улс төрд зүтгэж яваа журмын нөхөр байтугай сайн андууд ч салам маргалдаж, нударга зөрүүлэх тохиолдолд гардаг хойно, энэ нь сүйдтэй зүйл биш гэж зарим нь ярьж байгаа бол “үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр Н.Энхбаяр төрийн эрх мэдлээс буусан ч зуумтгай зангаа тавиагүй хэмээн хаширлах нэгэн ч байна лээ. Тиймээс ч Д.Тэрбишдагвын энэ “эргэлт” хувь улстөрчийн хувиар ч намын даргатайгаа ойлголцолд хүрэх, итгэлцлээ бэхжүүлэх давхар санаа агуулж байгаа биз.

 

Харин улс төрийн ажиглагчдад Д.Тэрбишдагва МАХН-ын даргадаа төрсөн өдрийн ямар бэлэг өгөх нь чухал бус. МАХН-ын дарга Н.Энхбаяр л эрхэм гишүүнийг ямар бялуугаар дайлах нь илүүтэй сонирхол татаж байна. Гэхдээ Д.Тэрбишдагва гишүүн намын даргадаа гар, ганзага хоосонгүй очсон. Учир нь тэрбээр Сөүлд очихоосоо өмнө Токиод бууж, журмын нөхөр, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх О.Чулуунбатыг “эргэсэн”.  Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх О.Чулуунбат хүнд өвчин тусч, Токиод эмчлүүлж байгаа юм. Ямартай ч түүнийг эдгэнэ гэж япон эмч нар хэлсэн гэсэн сайхан мэдээ байна.

 

Хэдийгээр бие нь чилээрхүү байгаа ч Монголын толгой эдийн засагч, банкир О.Чулуунбат “Тавантолгой”-н болон “Оюутолгой”-н далд уурхайн гэрээний төслийн талаар өөрийн байр суурь болон намын бодлогод нийцэх зөвлөгөөг МАХН-ын дарга Н.Энхбаярт Д.Тэрбишдагваар дайлгасан байх. Тиймээс ч төрсөн өдрийн баярын оргилуун дарсыг буудуулан тулгахдаа “Оюутолгой”-гаар хачирлах нь дамжиггүй.

 

"Дубай”-н гэрээ төдийгүй “Тавантолгой”-н асуудлаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн МАХН, МҮАН-аараа талцан, байр суурь нь хагаралдсан. УИХ дахь МАХН-ын гишүүд ирэх өдрүүдэд “Тавантолгой”, “Оюутолгой”-н асуудалд намын байр суурь ямар байх, УИХ дахь “Шударга  ёс” эвсэл орших уу, эс орших уу гэх шийдвэрийг Сөүлээс хүлээж байгаа.

 

Шийдлийн Засгийн газарт ЭМС-ын, БХ-ын сайдыг МАХН-аас томилсон. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Оюутолгой”-н асуудал ямар шийдэлд хүрэхээс Шийдлийн Засгийн газарт байх эсэхээ шийднэ. Хэдийгээр гишүүд нь сайдаасаа огцрох хүсэлгүй ч намын дарга тушаасан л бол суудлаасаа бууна. Гэхдээ МАХН-ынхан засгаас гарснаар шийдлийн Засгийн газрын суудал ганхахгүй. Учир нь эрх баригч АН-ынхан Засгийн газрынхаа эсрэг кноп дарвал ирээдүйд тэднийг ямар хувь заяа хүлээж байгааг эрхбиш гадарлана. Цаашлаад МАХН хийгээд хувь гишүүдийн өргөн барьсан асуудал УИХ дахь МАН-ын бүлгийнх биш. МАН өрөөлийнхийг бус өөрийнхөө байр суурийг л дэмждэг.

 

Харин Сөүлээс илгээх төрсөн өдрийн бялуу хэнийг онилох, хэнд чиглэх, ямар шинэ хувилбартай байх зэрэг ээлжит популизм л зуны халуун өдрүүдэд олны сонирхол татан үргэлжлэх болов уу.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
N.Enhk guai erh medelgui hun yamar buluugaar daildag yum be? Ta uunig bicheed Ebegees heden bor yum avch chadah uu.
2015-06-02
Зочин:
энхбаяр бол муу хүн. би дургүй. авилгалын эцэг_ яаж солонгост сайхан амьдраад байгаа юм бол. мөнгөтэй л байна даа. эсвэл бөгс долоогч бор хамартангууд нь эвээдэг юм бол уу
2015-06-02
MAHN hereg deeree neg l hunii nam!!!:
Neg hunii nam hend heregtei yum be ! hend ch bish hedhen toiron hureelsen heden owdol zowdol dolooh sanaatai nohduud l sur duulian bolgood baigaagaas ......
2015-06-02
Зочин:
boxiriig busadaar tsatsuulj sursan xun, baasanxuu ch uyanga 2 ch durtai tsatsaxiig yanaaa..
2015-06-02
BAVAASAN:
HOID SOLONGOSII SAIHAN TURSHLGA JISHEEG AVCH AMIDRALD HEREGJUULVEL YASAN UM BE?????? MANAID BUU SUM ZEVSEGIIN SAIN NUUTS BAIGAA. HOID SOLONGOSD SAIDAA JAAHAN UNTSANII TULUU IH BUUGAAR BUUDAAD ALCHIHLAA TEGVEL BID AVILGAGCH LUIVARCHIN ENHBAYARIIG TSAASH IN HARUULBAL YASAN UM BE!! ENE MUU HULGAICH HEDEN TERBUMAAR IN ARD TUMENII MONGO LUIVARDAA BIZDEE !!!! ESVEL ULAMJILALD ARGAARAA ZUREHIIG IN AMIDAAR IN SUGLAJ 5 DOGSHIN MORINOOS TELJ ALANUU IIM YAVDAL BOLOHOO BOLVOL NAMAIG DUUDAARAI BI TSAAZIIG GUTSTEGYE!!!........ EH ORNOO HUDALDSEN AVILGAGCH LUIVARCHIN DARGA SETELTENGUUDEE BOLGOOMJTOI BAIGAARAI ARD TUMEN NEGEN TSAGT HARIUGAA AVNA SHUU!!!!!!!!!!!!!! ANHAARUULYA ,,, BUU MART
2015-06-01
Tumur:
Uyangaa, ta enkhbayar yag yamar munguur solongost amidraad baigaach ilchleechee. Bi solongost 3 honog tomiloltoor yavaad yadruuhan buudald buugaad dan kalibitan ideed ireher 700 garan nogoon boldog. Huurhii mini dan kalbitan ideed saund honog tooruuleegui baimaarsan.
2015-06-01
ok:
Elbeg dargaas busad n bugd gadaadad amidarch ba. casino d hulgailsan mongoo tushaagaad .
2015-06-01
JAA LAM:
bi chin unen ugee helye bi Enhbayart durgui!! bur uzen yadadag harhaas oi gutaj yaj avilga heel hahuul avch baisan alban tushaal aa yaj huviin ajilaa amjuulaj eh ornoo suiruulej baisaniig martaagui martahgui!!yaltan enhbayaraa chinii yal duusaagui baigaa shuu!! olon zuil hutsaad baival chin chinii sonson duulchiin duu buun duu bolono shuu!!!!!!!!!! bolgoomjtoil baigaa shuu!! 1 sumaar l!!!!!!
2015-06-01
Зочин:
Бүгдээрээ гадаадад . Гэрээ байгуулахдаа ч гадаадад. Бүх дарга сайд нарын мөнгө хөрөнгө гадаадад,эхнэр хүүхдүүд нь ч гададаадад.Монгол төрийн бодлого төрийн ордонд багтахаа байгаад гадаадад бүх асуудлууд шийдэгддэг болж байгаан биз дээ.
2015-06-01
Зочин:
Бялуундаа ХАХЦАГАА. Монгол хэдэн хүний тоглоомын хөзөр биш шүү?? Малуудаа?? бага доромжлоорой!! дахиад дамжлуулах чинь дутаа юу??
2015-06-01
Зочин:
Энхбаяр хурдан ирж энэ зайлаач гээд байгаа бээжин хавнуудыг өшиглөж зайлуулаач.
2015-06-01
itgen:
Orhon setgegdelee soeltoi ilerhiibel zugeer ymuudaa enhbayr jinhene erelheg uls totch gedegee haruulj chadsan mundag hun shuudee amjilt husii
2015-06-01
doligonuur xyn:
Enxbayariin bugsund doloochix zai yldsen boluu.doloox yumsan
2015-06-01
Irgen:
Odoo Enhbayriig zugeer bailgaachee adilhan biden shig ur huuhed hani ijil, etseg ehtei hun bizdee!! Ys ymand AN bugdeere ene hunees aij bgashdee, Enhbayr shig hun uls oron ard tumen bidend heregtei gedgiig ongorson jiluuded ulam bur tod haruulj notolj bga, elbgee bolon tuunii hamsaatan shunaliin tulamuud uls orniig hoosolj duuslaa!!!!
2015-06-01
nana:
Mundag saihan seheeten orchuulagch oyunii ender bolobsroltoi hvn tand amjilt ervvl enhiig hvsie taniig mongoliin yum oilgodog olon hvmvvs hvndelj yabdagshvv ta oluulaashvv muu muuhaig bichigchees ssin n olon baih gej bodoj bn
2015-06-01
lkjhgfds:
chaddag yumand arga alga daa?enkhbayr shig holoos hucaj surah heregtei.ene huniig yaj ch chadahgui.mongoliin tur ergeed hadag barij guina.
2015-05-31
orhon:
naad TERbishdavga chin xydlaa xun xyyraad l yavdagiin yumoo
2015-05-31
orhon:
zailaach pizda
2015-05-31
tbd gegch-d:
zailaach
2015-05-31
tbd gegch-d:
zailaach
2015-05-31
hhhhhhhhhhhh:
hulgaich
2015-05-31
Гармаа:
МАХН-ЗГ-аас гарч чадахгуй ээ! Худлаа жужиглэж яаж намаа болон Энхбаяр луйварчингаа сурталчилах вэ? Гэж толгойгоо гашилгацгааж суугаа! Энхбаяр нь мэдээж АН-ын оймсыг угаасан шигээ явбал бидэнд тустай байж магадгуй л гэж хэлнэ. МАН бол тэднийг естой тоохгуй нь гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр солонгос бялуу хувааж идсэнээр л энэ уулзалт ондорлох болно.
2015-05-31