Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 5-ны баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ. Тэрбээр энэ удаа Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх аж. Иргэдийн орон сууцжуулах хүрээнд Засгийн газраас Буянт-Ухаа- I хорооллыг бүрэн ашиглалтад оруулсан. Харин Буянт-Ухаа- II хорооллын эхний хэсэг ирэх долоодугаар сард ашиглалтад орох юм байна. Мөн Шинэ Яармаг хороолол ирэх онд ашиглалтад оруулахаар барилгын ажил явагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ