Захиргааны байраа цэцэрлэг болгохоор болжээ

img

Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон  захиргааны байраа хүүхдийн цэцэрлэг болгохоор болжээ.

 

Тодруулбал, тэд олон улсын билетийн касс, олон улсын тээвэр зуучлалын төвийн байраа суллан 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах шийдвэрийг өчигдөр гаргасан байна. 

 

Захиргааны нэг байрыг суллан цэцэрлэг болгох зардлыг төмөр зам 100 хувь гаргах бөгөөд улсын цэцэрлэг байх уу? төмөр замын цэцэрлэг байх уу? гэдгийг БСШУЯ шийдвэрлэх юм байна.

 

Ямартаа ч, Баянгол дүүрэгт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 13 мянга гаруй хүүхэд бий. Тэдний 450 нь ирэх хичээлийн жилд суралцах цэцэрлэгтэй болох аж.

 

Б.Дэжид


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ