153 залуу ажилтай болжээ

img

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн санаачилгаар Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн залуучуудын холбоо хамтран “Ажлын байрны нээлттэй өдөрлөг 2015” хөдөлмөрийн яармагийг Гадаад хэргийн яамны байранд зохион байгуулсан.

 

Энэ удаагийн хөдөлмөрийн яармаг хичээлийн жил дуусаж байгаатай учраас ихэвчлэн зуны гурван сар ажиллах болон сургуулиа төгсөөд байнгын тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой 400 гаруй хүн оролцсон байна. Тэднээс 153 хүн ажлын байранд зуучлагджээ. Өдөрлөгт томоохон аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллүүд болох Номин ХХК , Сүнжин гранд ХХК , Цэцэг зочид буудал, Парк зочид буудал, Монголын зочид буудлуудын нэгдсэн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн газар , Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж , Декор зочид буудал, Cashmere holding ХХК зэрэг 10 гаруй байгууллагын 600 гаруй нээлттэй ажлын байр зарлагдсан байна.

 

Тус өдөрлөг 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Говь-алтай аймгийн оюутан залуучуудад нээлттэй ажлын байрыг танилцуулан, ажилд зуучлах зорилгоор зохион байгууллагдаг арга хэмжээ юм.

 

Б.Бэхи

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ