Ослын улмаас 13 настай охин амиа алджээ

img

Энэ амралтын өдрүүдэд хөдөө, орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарчээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар Норд Бенз маркийн авто машин онхолдож 37 настай эрэгтэй Ч нарын 2 хүн нас барж, 1 гэмтсэн байна.

 

Мөн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ганц дугуйн үзүүр гэх газар Ниссан Тино маркийн авто машин онхолдож зорчигч 13 настай эмэгтэй Б нас баржээ.

 

Хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол нэмэгдэж хүний амь нас эрүүл мэнд хохирч байна. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь замын нөхцөл байдалд хурдаа зөв сонгож явдаггүй, тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүндээ хамгаалах бүс хэрэглүүлдэггүй, гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангадаггүй, туршлага муутай жолоочоор жолооч бариулснаас болж буй аж.

 

Түүнчлэн Хятад улсад үйлдвэрлэсэн стандартын шаардлага хангаагүй мотоциклийг улсын дугааргүй болон хамгаалах малгай хэрэглэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцдог нь зам тээврийн ноцтой хэрэг осол гарах нөхцлийг бүрдүүлж байгааг анхаарах хэрэгтэйг Замын цагдаагийн газраас онцолж байна. Өнгөрөгч амралтын өдөр ХУД-ийн нутаг Өлзийт хорооллын зам, Гавьжийн шандын задгай гэх гудамжинд  улсын дугааргүй мотоциклийн жолооч 52 настай эрэгтэй О онхолдож эмчлэгдэж байгаад нас барсан тохиолдол бүртгэгджээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ