Зуслангийн удирдлагуудад онлайн сургалт хийж байна

Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхлэж байгаатай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас 21 аймаг, нийслэлийн зуслангуудын удирдлага, менежер, эмч нарт танхимын болон онлайн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар хяналтын хуудсыг танилцуулах, уг хуудсаар өөрийг үнэлэх, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, усан сан, бие засах газарт халдваргүйтггэл хийх аргазүй, хүүхдийн зусланд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэхэд анхаарах асуудлуудын талаар мэдлэг, мэдээллийг өгч буй юм.
Мөн үүсч болох гэдэсний халдвар, хоолны хордлого халдвараас урьдчилан сэргийлэхэд тус сургалт нь чухал ач холбогдолтой аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ