Арилжааны банкуудад холбогдох хэргийг шүүнэ

ШӨХТГ-аас арилжааны банкуудыг шүүхэд өгөөд байгаа.
Учир нь тус газраас хийсэн шалгалтаар иргэдээс авч буй зарим шимтгэл хууль бус байгаа нь илэрсэн. Иймээс тус газраас арилжааны банкуудад эл зөрчлөө арилгаж, иргэдээс авсан хууль бус шимтгэлээ буцаан олгох үүрэг даалгавар өгсөн ч банкууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй.
Гэвч анхан болон, давж заалдах хоёр ч шатны шүүхээс ШӨХТГ-ын талд шийдвэр гарсан байдаг.
Тодруулбал, Шүүхээр арилжааны банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг, 1-т давхардуулж авдаг, 2-т шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцож авдаг, 3-т эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл тул ШӨХТГ-ын үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан.
Гэвч банкууд одоог болтол ШӨХТГ-ын шаардлагыг биелүүлээгүй байгаа юм. Тэгвэл энэхүү маргааныг шийдвэрдэх хамгийн сүүлийн буюу Дээд шатны шүүх хурал өнөөдөр болох юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ