“Макс-Өргөө”-ийн барилгад гал гарчээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Баянгол зочид буудлын ар талд баригдаж буй барилгад гал гарсан тухай мэдээлсэн.
Тэгвэл тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа “Макс-Өргөө” ХХК-ийн баригдаж байгаа барилгын 8 дугаар давхарт хураалттай хөөсөнцөр шатсан байна.
Галын дуудлагыг 2015.06.02-ны өдрийн 17:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч шуурхай ажиллаж, унтраажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ