Иргэдийн хэрэглээний усанд хязгаарлалт хийнэ

img

Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэгт яаралтай засвар хйиж, түр зогсолт хийх талаар өмнө мэдээлж байсан. Засварын ажлыг 72 цагт багтаан хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ хугацаанд Төв цэвэрлэх байгууламжийг 0 /тэг/ зогсолтын горимд шилжүүлэх талаар яригдсан билээ.

 

Уг асуудлаар өчигдөр албаныхан хуралдаж, засварын ажлын явцад Туул  голыг бохирдуулах, иргэдийн усыг хязгаарлах хоёр сонголтын талаар ярилцсан байна. УСУГ-ын дарга С.Үнэн энэ талаар “Цэвэрлэх байгууламжийг засах хугацаанд бохир усыг Туул руу цутгах, иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах хоёр асуудлын нэгийг сонгох талаар мэдээлж байсан. Харин цэвэрлэх байгууламжийг засварлах хугацаанд хоёуланг нь ямар нэг байдлаар хийх хэрэгтэй болсон.

 

Иргэдийн хэрэглээний усанд бага зэргийн хязгаарлалт хийнэ. Мөн ус ихээр ашигладаг үйлдвэрүүд болох машин угаалга, арьс шир, спиртний үйлдвэрүүдийн усыг цаг цагаар хязгаарлана. Мөн тодорхой хэмжээний бохир усыг ч Туул гол руу цутгахаас аргагүй байна. Гэхдээ Төв цэвэрлэх байгууламжийг хэзээнээс засч эхлэх нь тодорхой болоогүй байна. Учир Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 11-нд Франц улсад төрийн айлчлал хийнэ.

 

Өмнө нь Франц улсаас манай улсад цэвэрлэх байгууламжийг хөнгөлөлттэй зээлээр барьж өгөх саналыг гаргаж байсан удаатай. Энэ удаагийн айлчлалаар Францын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Айлчлал энэ сарын 15-нд өндөрлөнө. Тэр айлчлалаас ирээд засварын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
бид ийм л арчаагүй лаларуудаар төр бариулж бгаа даа өөрсдөдөө харамсах хэрэгтэй.сонголтоо зөв хий ард түмэн минь ээ
2015-06-04
Bubba:
Baasaa ch tseverlej chadq veneer archaagvi uls yum aa Mongol!Ene hulgaachuudiig yaah ve!!!
2015-06-04
Ika:
Shunu ajillahgui yu zaaval udriin tsagaar ajil hiine gedeg oilgolt manaid l baih ymdaa
2015-06-03
Curriors:
usiig bur moson tasal gjl helmeer bnadaa malnuudaa. Usaa nootsloofl bolohl bailgyi ene asuudal ur hoichidmin muugaar niloolno. Buh uuldveriig tur zuur haa. Ali boloh alban baiguulga ntriigch gsn amraasanni dr gj bodoj bna. Undnii usnii eh uusverchin hatan tuul golchinshuude jhn uhamsartail handmaar ymdaa. Ulsiin hemjeend ontsgoi baidal zarlah heregteu. Archaaq ymnuud ali drl ahiad neg tseverleh baiguulamj barih bsiinshd
2015-06-03
Төмөрөө:
2 сонголтоос өөр сонголт байхгүй гээд байх юм. өөр сонголт гэж байдаггүй гэжүү, арьс шир гм хаягдал ихээр гардаг үйлдэрүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоох, хэрэгчлэгчдэд цагийн хязгаарлалт хийж ажлаа сайн хуваарилж зохицуулж байгаад, яг гол үйл ажиллагаа явагдах үед нь 00 зогсолт хийж болох, эсвэл 3 дагч гм өөр сонголт хайх, ямарч л байсан Туул голд цутгахгүй байх гэдэгтээ хатуу зогсох хэрэгтэй.
2015-06-03