Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

img

Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч Г.Батбаярыг “Нэр төр, алдар хүндэд халдлаа” гэх гомдлыг гаргаад байсан юм.

 

Нийслэлийн давж заалдах шатны аравдугаар шүүх өнөөдөр энэ гомдлыг хэлэлцэж хэрэгсэхгүй болгожээ.

 

Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн нэгдүгээр шүүхээс гаргасан шийдвэрийг ийнхүү хэвээр үлдээсэн байна.

 

Өмгөөлөгч Г.Батбаяр нь “80 жилийн түүхтэй Монголын өмгөөлөгчдийн холбоо гэсэн нэрийг хэсэг хүмүүс дураараа авч ашиглаж байж болзошгүй байна. Хуучин ажиллаж байсан байгууллагын нэр, байр, түүнд хадгалагдаж байсан мэдээллийн бааз, олон оронтой тогтоосон байсан холбоо, сүлжээ зэргийг Монголын хуульчдын холбооны дэргэдэх Өмгөөллийн хороо эзэмших ёстой. Түүнээс биш одоо эзэмшиж ашиглаж буй хүмүүст хуулийн дагуу өв залгамжлах эрх үүсээгүй” хэмээн хэвлэлд ярьж байсан юм. Иймд МӨХ гэсэн нэрийг хүчингүй болгуулахаар өнгөрсөн онд  шүүхэд хандаж байсан удаатай.

 

Дашрамд дурдахад, Монголын өмгөөлөгчдийн холбоо хэмээх олон жилийн түүхтэй байгууллага нэрээ өөрчилж, МХХ-ны Өмгөөллийн хороо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өмгөөлөгч:
Дашрамд дурдахад, Монголын өмгөөлөгчдийн холбоо хэмээх олон жилийн түүхтэй байгууллага нэрээ өөрчилж, МХХ-ны Өмгөөллийн хороо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж гэнэ үү ХАХАХА үнэн юм бичиж байгаач.
2015-06-03