ХААЯ-ны урд гарсан ослын улмаас гурван хүн гэмтжээ

img

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д  нийт 321 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  240 дуудлага бүртгэгджээ.

 

Хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 16 бүртгэгдэж, 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 5 хүүхэд өртжээ. Тухайлбал БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө ХААЯ-ны урд замд Hondo CRY маркийн авто машины жолооч П нь, BMW маркиийн авто машиныг мөргөж явган зорчигч 86 настай эмэгтэй Ч нарын 3 хүн гэмтсэн байна.

 

Мөн СБД-ийн нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн урд замд Т.Ист маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 1 нас 10 сартай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн, СХД-ийн нутаг Толгойтын гудамж Орбитын тойрогт Тэнүүн огоо ХХК-ийн Х. Aerocity  маркийн автобусны жолооч А нь зорчигч 36 настай эрэгтэй А-г унагаж гэмтээсэн хэрэг гарчээ. 

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ