Н.Ууганбаярыг албан тушаалд нь эргүүлэн томилох уу

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Ууганбаярын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Цагдаагийн ерөнхий газрын даргаас гаргуулж Н.Ууганбаярт олгохоор болж байна.

 

Нэхэмжлэгч Н.Ууганбаяр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” 526 дугаар тушаалын 2, 3 дахь заалтын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эргүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, хурандаа цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Н.Ууганбаярын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Тэмүүжингээр ажилгүй байсан мөнгийг нь төлүүлэх хэрэгтэй
2015-06-03
Erka:
Eriin myy boldog bolj
2015-06-03
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-03
санал:
цигдаагийнхан цэргийн хурандаа гэсэн цолыг нэг баастаж дууслаа.Өөр нэртэй болго.Цагдаагийн арван ч юм уу.
2015-06-03
Зочин:
Цагдаагийн нэрийг баастсан хулгайч нартай нийлдэг хэдхэн дээрэмчин хурандаа байдаг. Тэдний л нэг шд. Цагдаа нар өөрсдөө эднээсээ салаач
2015-06-03
Би:
Энэ бол Тэмүүжингийн хийсэн нүгэл шүү дээ. Тангараг өргөсөн цагдаа нараа хэлмэгдүүлсэн Тэмүүжин гэж хоион бантан байсан. Цагдаагийнхан түүнээс салж амарсан гэж ярьцгаадаг
2015-06-03