Өнөөдөр болох үйл явдлын тойм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
10:00 цагт Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын Хяналтын алба үүсч байгуулагдсны 25 жилийн ойн зөвлөгөөн болно. Утас: 99169053
Үндэсний Музейд
10:00 цагт БНМАУ-ын АИХ-н тэргүүлэгчдийн дарга асан Жамсрангийн Самбуугийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан "Монгол төрийн мэргэн өвөө" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 70110913, 99123922
Туркийн Элчин Сайдын Яаманд
10:20 цагт Туркийн Элчин Сайдын Яам нь 2015 оны 6 дугаар сарын 8-13-ны өдрүүдэд Туркийн соёлын өдрүүдийг зохион байгуулахтай холбогдуулан сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор Элчин сайдын яаман дээр хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 89004465, 96012511
"Монголньюс" мэдээллийн төвд
12:00 цагт Хувийн хэвшил, баялаг бүтээгчид эрх ашгаа хамгаалах зорилготойгоор ТББ-ууд нэгдэж төрд дуу хоолойгоо хүргэх гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт ХУД-ийн МАН-аас тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
Соёлын төв өргөөнд
14:00 цагт Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордонд, хүндэтгэлийн концерт болно. Утас: 91000017, 97077008
МХЕГ-ын хурлын танхимд
14:00 цагт Хуванцар савны хэрэглээ, анхаарах зүйлийн талаар мэдээлэл хийнэ. Химийн бодис хийж оруулж ирсэн хуванцар савыг устгалгүй Нарантуул зэрэг захад олноор нь зарж байна. Үүнийг иргэд, тэр дундаа хөдөө орон нутгийнхан худалдан авч сүү, айраг, цагаан идээ, ундны усаа хийж ашигладаг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх мэт... Утас 91989890
Төрийн ордонд
14:20 цагт Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, төр болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам болон “Эрдэнэс Монгол” ХХК нь тодорхой чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллах Санамж бичигт Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд С.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гарийн үсэг зурах арга хэмжээ болно. Утас: 99000963
СЭТГЭГДЭЛ БИЧИХ