Дархад үүлдрийн хоньтой боллоо

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд шинэ үүлдрийн хонь үржүүлж эхэлжээ.
Тодруулбал, уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүвтэр ноостой, мах-өөх, ноосны чиглэлийн тус хонийг “Дархад үүлдрийн хонь” гэж нэрлэн, бие даасан үүлдрээр баталгаажуулжээ.
Энэхүү “Дархад үүлдэр”-ийн хонины үржлийн ажлыг ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Баттулга нар удирдан зохион байгуулсан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ