“Пионер сурагч” С.Одонтуяа ахмадуудад хүндэтгэл үзүүлжээ

img

УИХ-ын гишүүн С.Одонтуяа сүүлийн үед гэр бүл, хүүхдийн асуудлаар дуу хоолой болж ажиллаж буй. Тэрбээр УИХ дахь "Гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих"  лобби бүлэг байгуулж, парламентаас тавих хяналтыг хүчтэй болгоно хэмээн мэдээлсэн.

Тэгвэл тэрбээр өнөөдөр Хүүхдийн байгууллагын түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа хүндэтгэл үзүүлжээ. Тодруулбал, Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүндэтгэлийн хуралд зочилсон байна. Тэрбээр Төрийн ордонд цугласан ахмадуудтай суудлаасаа босч очиж биечлэн баяр хүргэн тэдэнтэйгээ их л элгэмсүү ярьж, хүндэтгэлээ илэрхийлсэн байна.

С.Одонтуяа гишүүний хувьд хүүхэд байхдаа бүлгэмийн зөвлөлийн дарга, пионерийн гишүүн сурагч байсан учраас тус хуралд Монгол Улсын хүүхдийн төлөө байгууллагад ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үе үеийн ахмадууд хүрэлцэн ирсэн аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Парламент гадаах элдэв байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг бйгууллага биш л дэ. Яаядаа энэ хоосон толгойт бичигчийг, мөн ажлаа мэдэхгүй гишүүн нэр зүүсэн хүниийг. Юмыг завхруулахдаа л гаргууд юм. Үнэн боловсроогүй.
2015-06-05

их хурлын гишүүд нямбай чамбай, амьдралд хэрэгтэй хууль дээрээ л ажиллабал яасийм юм юмруу салтганаж байхаар. Яасан ч их завтай, амьтны анхаарал татах гэж яддаг юм бэ дэ. Тэр үеийн бүх сурагч пионер байсан. Бичигч гуай худлаа зусарч байх хэнд хэрэгтэй юм.

Бөгс улайв өмнөөс нь:
Элгэмсүү мэндлэнэ ч гэхшиг
2015-06-04
Санаа зовоочээ:
Хэд ингэж нэг талийг барьсан мэдээ хийхээсээ ичэж амьдараачээ өмнөөс нь бөгс улайв
2015-06-04