Сүхбаатар шилдэг аймаг болов

img

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зарлаж, аймгуудын удирдлагууд Улаанбаатар хотод цуглаад буй. Төсөв батлах, тодотгол хийх, ажлаа өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэх зэрэг гол асуудлуудаар Засгийн газар өргөтгөсөн хэлбэрээр хуралддаг. Шийдлийн Засгийн газрын анхны өртгөтгөсөн хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн оны шилдэг аймгуудаа тодруулж, шагнаж урамшуулсан байна. Сүхбаатар аймаг 2014 оны шилдэг аймгаар тодорч, Ерөнхий сайдаас соёрхлоо гардан авчээ. Ж.Батсуурийн удирдсан Сүхбаатар аймаг гурван жил дараалан шилдэг аймаг болж буй нь энэ аж.

 

Шилдэг аймгийг Засгийн газрын үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, засаглалын болон нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө манлайлсан үзүүлэлтийг харгалзан тодруулдаг юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wahahahaaaa:
HUJAANUUDAAAR ORON NUTGAA DUURGECHIHEEED SHILDEG BOLDOG GENEE GUTAMSHIG
2015-06-05