Арслан зааны соёо хилээр гаргахыг завджээ

Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын иргэн Г нь арслан зааны соёо /урт 80 см үзүүр хэсэг тойргийн урт 42 см/, эмэгтэй хүний үсний даруулга 2 ширхэг, сам 1 ширхэг /шүр болон номин шигтгээтэй мөнгөн суурин дээр сувд хэлхсэн/, “Богд далай ламын цадиг” хэмээх / уйгуржин монголоор, бийрийн уран бичлэгээр 27 хуудас муутуу цаасан дээр бичигдсэн 25*25 см харьцаатай судар ном 1 ширхэг/ эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ.
Түүхийн үнэт өв, эртний олдворыг хууль бусаар хил давуулах гэсэн гэмт үйлдлийг хилчид илрүүлж, таслан зогсоожээ.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын иргэн О нь хууль бусаар 1134 ширхэг тарваганы арьс, 303 хэсэг бугын цусан эвэр, 10 ширхэг сонин хэлбэр дүрс бүхий чулууг хил давуулахыг завдсан гэмт үйлдлийг хилчид илрүүлсэн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ