Асуудлыг сүр дуулиан болгох хэрэггүй

img

Нийслэлийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хотын автозам засварын ажилтай холбоотойгоор хийж буй зохицуулалт болоод төв цэвэрлэх байгууламжийн засварын талаар мэдээлэл өгөв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал төв цэвэрлэх байгууламжийг засварлахдаа хэрэглээний усыг хязгаарлахгүй бас бохир усыг Туул гол руу цутгахгүй хэмээн хэлэв.

 

Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ  сарын 15-наас эхлүүлэх аж. Нийт 48 цагийн хугацаагаар төв цэвэрлэх байгууламжийг зогсоож, засвар үйлчилгээ хийх юм байна.

 


Жил бүр  төв цэвэрлэх байгууламжид тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Харин энэ жил  шугамын цооролт их байгаа учраас 48 цагаар зогсоох болсон. Тиймээс энэ асуудлыг сүр дуулиан болгохгүй байхын хотын Ерөнхий менежер хүсэв. Мөн энэ хугацаанд хэрэглээний усаа багасгахыг нийслэлчүүдээс хүсэв.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ