Хогийн цэгээс нярайн цогцос олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 хороо "Сотын байрны хогийн цэг дээр амьгүй нярайн цогцос байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад 51 см урттай, толгойдоо 2.5 см урт бор шаргал үстэй, 3950 гр жинтэй эрэгтэй нярайн цогцос олдсон байна.
Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Хэргийн газраас ягаан өнгийн бүтээлэг, цагаан цэнхэр өнгийн даавууг хураан авчээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ