Шүүхийн Үндэсний сургуулийн төлөөлөгчтэй уулзжээ

img

Хууль зүйн сайд Д. Дорлигжав, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Франц Улсын Шүүхийн Үндэсний сургуулийн захирал  Игзавье Ронсен, тус сургуулийн орлогч захирал, гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нарыг хууль зүйн яаманд хүлээн авч уулзжээ.

 

Төлөөлөгчид энэ сарын 4-7-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын үеэр эрх зүйн шинэчлэл хийгдэж буй энэ цаг үед хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож байгааг онцлон тэмдэглэсэн байна.

 

Цаашид эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тухайн салбарт ажиллагсдын мэдлэг, боловсролыг шат дараатай нэмэгдүүлэхээр 50 жилийн түүхтэй Франц Улсын Шүүхийн Үндэсний сургуульд сургах талаар санал солилцов.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ