Судлаачид хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ

img

Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

 

08.30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцуулна.

 

10:00 цагт МҮАН-ын төв байранд МУ-ын Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн хуулийн төслийн талаар эрдэмтэн судлаачдын зөвлөлдөх уулзалт болно.

 

10:00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Гадаадын хөрөнгө оруулалтын газар ӨМӨЗО-ны Худалдааны газар, Худалдааг дэмжих хороотой хамтран  Монгол-Хятадын бизнес уулзалтыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах гэж байна.

 

11:00 цагт Японы ЗГ-с манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсролд оруулж буй буцалтгүй тусламжын  хүрээнд Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвд  22 нэр төрлийн 233 ширхэг тоног төхөөрөмж, туслах хэрэгсэлийг гардуулж өгнө.

 

16:00 цагт Монгол дахь Туркийн Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй Турк хоолны өдөрлөгийн нээлт Кемпински зочид буудалд болно.

 

16:30 цагт Туркийн Элчин Сайдын яамнаас Туркийн соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулж буй "Туркийн кино өдөрлөг"-ийн нээлтийн ажиллагаа "Тэнгис" кино театрт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ