Урьдчилгааг бууруулсан ч босго намсахгүй

img

Орон сууц худалдан авах ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох санал, судалгаа  яригдаад гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Анх барилгын салбарынхан, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-доос өргөн баригдаж байсан энэ саналыг Засгийн газар дэмжихээ илэрхийлсэн. Хэдийгээр өнөөдөр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон батлаагүй ч судалгаа хийгдэж, олны анхааралд байсаар ирлээ. Иргэдийг төрийн бодлогоор орон сууцжуулах асуудал  өнөө ч орхигдоогүй, шийдвэр гаргагчдын анхаарлын төвд байсаар байна.

 

Засгийн газрын “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувиар хангагдаж ирсэн. Энэ төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй бөгөөд иргэд 10 хувийг төлөөд урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөх боломж бүрдэхээр Засгийн газар ажиллаж байгаа.  Тиймээс  ч УИХ  бодлогын хувьд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар урьдчилгаа төлбөрийг бууруулах бололцоотой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг чуулганы танхимд мэдээлэл өгөхдөө мэдэгдсэн.

 

ТОСК-ийн үйл ажиллагааны хүрээнд 2014 онд Архангай, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Хэнтий зэрэг аймагт, Улаанбаатар хотод “Буянт-Ухаа I” хороолол, “Буянт-Ухаа II” хорооллын нэгдүгээр хэсэг нийт 5156 айлын орон сууцны 297 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлж 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.  Засгийн газраас энэ онд “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаар  хэсэг, VII хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Эко-Яармаг” төсөл, Багануур дүүрэг, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт нийт 10709 айлын орон сууцны 814 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Нийслэлийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний угсралтын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 байршлын 27 хэсэгчилсэн талбайд гүйцэтгэж байгаа. Үүнээс  8 байршлын  14 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус ариутгах татуурга, холбооны иж бүрэн ажлын зургийг боловсруулжээ.

 

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас ТОСК-аар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн байна. 1680 айлын орон сууцны “Эко-Яармаг” төслийн санхүүжилтийг  БНТУ-ын “EYG Групп” компани өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцож, “Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ” байгуулаад байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц удаашралтай, биелэлт хангалтгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй ханддаг.

 

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, төр 20 хувийн баталгаа гаргах нь нэг талаас иргэдээ орон сууцжуулахаар, нөгөө талаас барилгын салбарыг дэмжиж байгаа.

Он гарсаар орон сууцны үнэ бага хэмжээгээр буурсаар байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 4, 5 дугаар сард байршил, шинэ хуучнаасаа шалтгаалаад орон сууцны үнэ буурсан байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зах зээлд  борлогдоогүй 30 гаруй мянган айлын орон сууц байгаа аж. Дээрх орон сууцнуудыг  борлуулж, барилгын салбарыг дэмжих арга хэмжээг бодлогоор авч хэрэгжүүлэх зайлшгүй цаг үе тулсан байна. Энэ чиглэлээр шийдлийн Засгийн газар баталгаа гаргах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй уялдуулах ажлууд хийхээр зорьжээ.

 

Эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авалт буурсан энэ үед орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийн чадавхи муу гэдгийг хэн бүхэн таамаглаж байгаа. Гэхдээ санхүүгийн хүндрэлтэй энэ үед чанаргүй зээл ихсэж, буцаан төлөлт буурсан хэдий ч орон сууцны зээлийн эргэн төлөлт 97.7 хувьтай өндөр байгаа аж. Энэ нь ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн байдаг гэсэн судалгааг ч баталжээ.

 

Ямартай ч парламентад танилцуулагдсан орон сууц худалдан авах ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал явган яриа бус шийдэлд хүрэхэд ойрхон бололтой. Харин Засгийн газар шийдвэр гарсны дараагаар хичнээн хүн “10 хувь”-д хамрагдах бол гэдэг дараагийн асуудал яригдана.

 

Шийдлийн Засгийн газар Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон журамд өөрчлөлт оруулсан ч банкны босго нь өндөрссөн  шалгуурыг давж гарах нь хамгийн том даваа болж байна. 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bogd:
Ene buhend barilgiin companiud uursduu buruutai unee het hoorogdoj hoosruulsen ni odoo iim baidald hurgej bga yum hohino 2 odoo yaay gehev ene olon undur unetei shine bairuud ni ahiad 2 jil bolohod navs unah ni todorhoi Mglchuudaa
2015-06-08
Зочин:
Бугд дампуурна. Банк наад байрнуудий чинь чанарыг мэдээд байна. Тэнэг хумуус менгее хий юманд урэхгуй шуудээ малуудаа. Хеесецерее енгелгее хийдэг улс орон одоо хаана ч бхгуй. Одоо барьсан нь эхнээсээ хэдхэн хоромд шатаж,хана нь тур зуурийн бороонд нурдаг, бохир устайгаа холилдсон тиим барилга тэнгэрт тулсан унэтэй тэнгуудэд зориулсан байх. Унэн худлийг тэр барилгуудын оршин суугчидаас асуу. Газар хатуу тэнгэр хол гэдэг болж байгаа. Тэр гай та нарт ч ирнэ шуу. Санаж яваарай. Тэгээд ч шувуунаас болоод бухэл бутэн хот тоггуй болдог хот ямар аюулын хэмжээнд байгааг ухаараа ч хумуусээ
2015-06-08
Зочин:
Засгийн газрын гаргасан журмаас өндөр босготой банкууд байхад энэ ажил сайжрах уу. Манай банкаар дамжуулж цалингаа авсан хүнд л зээл олгоно гэж байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байна шүү дээ.
2015-06-08
Зочин:
энэ амьдрал мэдэхгүй заваан гахайнууд урьдчилгаа 00 байгаад ч дээрэмийн луйварын үйл ажиллагаатай хэдэн банкинд чинь ард түмэн сөгдчөөд байна гэдгийг ойлгохгүй юм даа.
2015-06-08
Зочин:
Unee l baga bolgo uridchilgaa 10 bolood bolood nemergyi 70 zeel avch chadahgyi baihad yaj 90 zeel avah yum bankuud ogoh ch ygyi
2015-06-08
Зочин:
80 м кв-с дээших байрыг 8-д хамруулаачээ.одоо ашиглалтанд орсон орон сууцнууд умайсан жижигхэн давхартаа олон айлтай гээд нөгөө кв м-н хязгаарлалтаас болж гажуудал үүсэж байна.
2015-06-08
Зочин:
Унээ буулгавал улсаас дэмжих хэрэгтэй буулгахгуй бол дэмжих хэрэггуй
2015-06-08
Зочин:
80 м кв-с дээших байрыг 8-д хамруулаачээ.одоо ашиглалтанд орсон орон сууцнууд умайсан жижигхэн давхартаа олон айлтай гээд нөгөө кв м-н хязгаарлалтаас болж гажуудал үүсэж байна.
Зочин:
120 м кв байр авах хумуусээс 30 хувийг авааад 8 хувьд хамруулахад авах хун олон байгаа энэ нь барилгын салбарыг бас дэмжих юмаа
2015-06-08
fdsfsd:
Vnee l bagasgachixna bizdee ene barilgiin companiud
2015-06-08