”Улаанбаатар марафон” чинээлэг бүсгүйчүүдээр гангарч, аваргуудаар ”нүүрээ тахлав”

Монголчууд долоо хоног бvрийн баасан гарагийг ихэнхдээ спиртлэг өнгөрvvлчих гээд байдаг гэмтэй. Тэгвэл єнгєрєгч бямба гараг буюу Автомашингvй єдрийг жинхэнэ утгаар нь спортлог єнгєрvvллээ.
Энэ єдєр Улаанбаатар хотын Зvvн 4 замаас Баруун 4 зам хvртэл тєв болон туслах замуудыг хаасан учир зогсоо зайгvй vймэлдэж байдаг автомашинууд зогсоолдоо єнжив. Харин хєлд орж буй балчраас эхлээд таяг тулсан буурлууд хvртэл тєв замаар чєлєєтэй зугаалж, марафон тэмцээнд оролцож, дугуйгаар уралдан, эрvvл мэнддээ vнэтэй хєрєнгє оруулалт хийсэн юм. Энэ єдрийн хамгийн онцлох vйл явдал нь "Найрсаг Улаанбаатар" уриан дор болж буй "Улаанбаатар Марафон-2015" буухиа уралдаан байлаа.
Єглєєний 09 цагт эхэлж, 12 цаг 40 минутанд барианд орсон энэхvv уралдаанд 20 орны 17 мянган иргэн оролцсон юм. Тэдний дотор эх орондоо тєдийгvй дэлхийд нэр алдраа цуурайтуулсан аваргууд, тєрийн тvшээдээс эхлээд олон нийтийн газар тун ховорхон vзэгддэг Монголын толгой баячуудын єв залгамжлагчид ч багтжээ. Тодруулбал, “Єгєєж”-ийн Тvмэнгэрэл тэргvvтэй бизнесмэнvvд, Эрчим хvчний сайд Д.Зоригтын охин З.Болор, “МАК”-ийн Нямтайширын охин Н.Цэлмvvн нар "Улаанбаатар Марафон-2015"-д оролцсон юм. З.Болор, Н.Цэлмvvн нарын хувьд уг тэмцээнд оролцохоор эртнээс бэлтгэсэн гэдгээ онцолно лээ.
Тvvнчлэн Японы сvмогийн 68 дахь их аварга Д.Давгадорж, УИХ-ын гишvvн Д.Сумъяабазар ахынхаа хамтаар хvрэлцэн ирсэн нь тєв талбайд цугларсан олны харааг єєрийн эрхгvй булааж байсан. Аса аваргын хувьд “МАК”-ийг эзэмшигч аавынхаа нэрээр цэл залуухнаараа олонд танигдсан Н.Цэлмvvнийг онцгойлон анхаарч байсан нь гярхай зантай бvсгvйчvvдийн хурц хараанаас холуур єнгєрсєнгvй. Тэрбээр нэртэй айлын зvстэй охиныг тэмцээнд оролцохоор болсноо зарлах агшинд “Чи яг гvйнэ шvv” хэмээн vгээр хатган, єдєєд амжсан. Н.Цэлмvvн ч 21 километр замыг торолгvй туулж, баян айлын юу ч хийж чадахгvй “эрхээрээ хатсан” танхи охин биш гэдгээ баталсан юм.
Тэрбээр ийнхvv гvйж ирснийхээ дараа “Алхсангvй, мєлхсєнгvй, гvйсээр л ирлээ” хэмээсэн нь бодвол Аса аваргын vгэн хатгалтын хариулт гэлтэй.
Ийнхvv чинээлэг айлын царайлаг бvсгvйчvvдээр гангарч, аваргууд болон бизнесмэнvvдээрээ “нvvрээ тахалсан” уг тэмцээний хамгийн холын зай буюу 42 км-ийн зайн уралдаанд 37 тамирчин гvйсэн юм. Эдгээрээс эрэгтэйчvvдээс Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Сэр-Од тvрvvлж, єнгєрсєн жилийнхээ амжилтыг бататгалаа. Тэрбээр єнгєрсєн жил 2 цаг 18 минут 36 доль хугацаанд гvйж тvрvvлсэн бол энэ жил уг амжилтаа эвдэж чадсангvй. Харин эмэгтэйчvvдээс Олон улсын хэмжээний мастер, Vндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан Б.Мєнхтуяа тэргvvлсэн.
Тvvнчлэн энэ жилийн тэмцээнд манай оронд аялах, амрах, ажиллах, амьдрах, сурах зэрэг олон зорилгоор ирсэн гадаадын иргэд ч тун идэвхтэй оролцсон. Тэдний тєлєєлєл болох Тува улсын иргэн Кулар “Би Монгол Улсад суралцахаар єнгєрсєн намар ирсэн. Анх Улаанбаатар хот олон мянган автомашин нь тєв зам дээрээ хэдэн цагаар тvгжирсэн, хог хаягдалдаа дарагдсан, тун эмх цэгцгvй орон шиг санагдаж байсан. Баяр ёслолын vеэр энэ байдал нь бvvр ч эмх замбараагvй болчихдог.
Миний хувьд Автомашингvй єдєрт анх удаа оролцож байна. Хотын тєвд техник технологийн нvсэр дуу чимээгvй, тун тайван байна. Би анх Монгол руу явахаар шийдэхдээ Талын монголчуудыг ийм л чимээ шуугиангvй, амар амгалан орон байх даа гэж тєсєєлж байсан шvv” хэмээсэн юм.
Тийм ээ, энэ єдєр Улаанбаатар хотын тєв талбайд хvvхдийн цовоо инээд, хvмvvсийн найрсаг ярианаас єєр чимээ аниргvй байлаа. Торойх машингvй цардмал замаар хvvхэд залуус чєлєєтэй зугаалан, “Автомашингvй єдєр”-ийг тэмдэглэх vеэр тэнгэр хангай ч ивээл хайраа харамласангvй. Єєрєєр хэлбэл, олон километр алхаж, марафонд хурд хvчээ сорин хєлсєє гаргаж, халууцсан монголчуудаа сэрvvцvvльюv гэсэн аятай хааяахан бороо дусалж, тєдхнєє дулаан наран ээж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ