Сонгуулийн базаалга

img

 

2012 оны УИХ-ын сонгуулийг холимог аргаар явуулахаар хуульчлахын өмнө “Сонгохгүй байсан ч сонгогдоно” хэмээх нийтлэл  бичиж байлаа. Пропорциональ хэмээх шинэ аргачлалыг сонгуулийн хуульд оруулснаар намууд нэрээрээ санал авч, өөрсдийн гаргасан жагсаалтынхаа  дагуу УИХ-ын гишүүн  “төрүүлэх” нь сонгохгүй байсан ч  сонгоно гэсэнтэй  утга дүйж байсан хэрэг. Бид сонгодог парламенттай улс болох  тухай мөрөөдлөө хэзээ нэгэн цагт биелүүлэхийн тулд парламентын тогтолцоотой, өндөр хөгжилтэй орноос хуулбар хийх нь зүйн хэрэг байх.Гэхдээ бүх талаараа боловсроогүй сонгогчидтой бас нэр дэвшигчидтэй бидний хувьд  пропорционалийн дагуу болсон УИХ-ын гишүүд нь эргээд элдэв нэр хоч зүүж нэг тийм нэр хүндгүй байдаг нь өнгөрсөн жилүүдэд тодорхой харагдав.

 

Харин одоо 2016 оны ээлжит сонгуулийн, сонгуулийн шинэ  хуулийн талаарх базаалга /базаах үйлийн нэр, хэрэглэх зүйлийг урьдчилан төхөөрөх бэлтгэл/  цагийнхаа  аясаар хаа сайгүй идэвхитэй өрнөж эхэлжээ.

 

Хүүхдийн баярын дараагаас хоёр том нам удирдах ажилтнуудаа цуглуулан хуралдав. Энэхүү хурлын үндсэн зорилгын нэг нь сонгуулийн шинэ хуулийг ямархан байдлаар батлах тухай тохироо хийх  байлаа. Чухам МАН, АН-ын тохироо л сонгуулийн шинэ  хуулиа хаврын чуулган тарахаас өмнө амжиж батлах хөшүүрэг болж  таарна. Тиймээс Р.Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсгийнхэн эцсийн дүгнэлтээ танилцуулж УИХ-аар сонгуулийн  хуулийг хэлэлцүүлэх хүртэлх процесс намуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн хэр үр дүнтэй болсон эсэхээс хамаарч мэдэх юм.  Дээр хэлсэнчлэн монголчууд бүхэлдээ төлөвшөөгүй, эдийн засгийн эрх чөлөөнд хүрээгүй учир зун болгон халуун усаа хязгаарлаж, дөрвөн жил  тутамд сонгуулийн хуулиа өөрчилсөөр л  байна. Ойрын тав, зургаан удаагийн сонгуулиар лав өөрчлөх байх. Гэхдээ энэхүү өөрчлөлт сонгодог парламентын жишиг рүү ойртоход бус МАН,АН –ын аль нэг нь хэрхэн сонгуульд ялах хувилбараар хийгддэг учраас үр дүнтэй шинэчлэл болж чадахгүй удаж байгаа билээ. 

 

Дараа зун болох сонгуулийг хэрхэн явуулах тухай хуулиа өөрчлөхөөр намууд ид  ажиллаж байна. МАН, АН гол тоглогч боловч бусад намууд бас зүгээр суугаагүй учир ингэж дүгнэж болох юм.  Түмэн санаа, олон  төслийг нэгтгэн найруулж нэг юм гаргаж авахаар ажиллаж буй  Р.Бурмаа ахлагчтай багийнхны хамгийн сүүлд  сонсогдож буй хувилбаруудын талаар хэвлэлүүд тоймлож эхэлсэн. Өмнөхийн адил холимог хувилбар, мажоритар 48, пропорциональ 28 байх нь тодорхой болсон тухай яриад байгаа. Харин  намын нэрээр сонгох 28-ыгаа дотор нь тойрог  болгон хувааж давхар намуудын гаргасан нэрнээс сонголт хийх хувилбарыг оруулж байгаа сурагтай. Энэ нь өнөөх намдаа  мөнгө өгөөд л гишүүн болчихдог, болсон хойноо нэг хэсэг төөрөлддөг  улстөрчдийг багасгах ач холбогдолтой байж мэдэх юм. Бас сонгогчид намын нэр дугуйлах нь үндсэн хууль  зөрчиж  байна гэсэн маргааныг эцэслэнэ гээд байгаа. Өөр бусад жижиг өөрчлөлтүүд ч нэлээд бий гэнэ лээ. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах, сурталчилгааг 14 хоногийн өмнө эхлүүлэх, санал  тоолох  явцад маргаан гарвал сугалаагаар аль нэг хэсгийн хороог сонгож гар аргаар тоолно гэх мэт. Ирэх лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан сонгуулийн хуулийг нэгтгэх ажлын хэсгийнхэн хуралдах юм  билээ. Хэрэв энэ хурал болвол сонгуулийн хуулийн шинэ төслийн талаарх  илүү олон зүйл тодорхой болох юм. Уг нь АН, МАН-ыг урьж Засагтаа оруулахдаа Сонгуулийн хуулийг наадмаас өмнө батлая гэж  гарын үсэг зурсан юм. Хэлсэн ярьсандаа байх юм бол ирэх сарын 5-нд УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлахдаа сонгуулийн шинэ хуулийг батлах ёстой. Хэдийгээр УИХ-ын дарга одоо яриад байгаа хуулийг нь дэмжиж байгаа гэх боловч наадам болоход цаг их үлдсэнгүй. Тэгээд ч элдэв лобби их орох энэ хуулийг өөрчлөх эцсийн хугацаа энэ оны төгсгөл тул АН,МАН санаснаараа тохироогүй цагт зөвшилцлийн баримт бичигт наадмаас өмнө гэж гарын үсэг зурсан энэ тэр нь яршиг л  байлгүй. Гэхдээ мажоритарын дагуу тойрогт нэр дэвших шийдэлтэй гишүүд бас бус хүмүүс наадмын дараагаас албан бус сурталчилгаандаа гарахаар бэлтгэлээ  базааж эхэлсэн байна лээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАН-АН СӨНӨТҮГЭЙ!:
МАН-Ы ҮЕД ХОТ ХАРИН Ч ЗАМБАРААГҮЙ ТООС ШОРОО, ХОГ НОВШИНДОО ДАРАГДСАН, ХАРАНХУЙ ГУДАМЖТАЙ, АВИЛГАЧИД НЬ ДУРТАЙ ГАЗРАА ДЭЭРЭМДДЭГ АЙМШГИЙН Л БАЙСАН. БАТ-ҮҮЛ ДАРГА ГАРЧ ИРСНЭЭР ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ЭРГЭН ТОЙРНЫ ГУДАМЖ ТАЛБАЙН ШОРОО БОССОН ГАЗРУУДЫГ ЯАЖ ЦЭГЦЭЛЖ ГОЁ БОЛГОЖ БАЙГААГ ЧАМ ШИГ МАН-ГАРААС БУСАД НЬ ХАРЖ МЭДЭРЧ БАЙХАД БИТГИЙ ХУДАЛ ШАА ХЭН Ч ЧИНИЙ БИЧЛЭГЭД ИТГЭХГҮЙ. АН НАМ ТАНАЙ МАН-ГАРУУДААС ХОЛ ИЛҮҮ ДЭЭР. ГЭХДЭЭ Л ТАНАЙ ХОЁР НАМ, МАН-АН СӨНӨТҮГЭЙ!
2015-06-08
ХАРАНХУЙ МАН-АН АРИЛЖ ХҮН ШИГ АМЬДАРЦГААЯ!:
МАН-ГАЙСАН, АН-ГАЙСАН ХОЁР НАМААС БҮРМӨСӨН ЗАЛХЛАА. НЭГ НЬ МАН-ГАР МАНГАС, НӨГӨӨ НЬ АН-ГАЙЖ ИДЭХ ДОНТОЙ ГЭСЭН Ч ҮГ ЮМ ШИГ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . ОДОО ХАРИН ХҮН-ИЙ ДАЙТАЙ АМЬДРУУЛАХ ЮУНЫ МАГАД ГЭЖ НЭР НЬ ХҮРТЭЛ ХЭЛЭХЭД ЭВТЭЙХЭН ХҮН НАМД Л САНАЛАА ӨГӨӨД ҮЗЬЕ ГЭЖ БОДОЖ БАЙНА. . . . . . . . . . . ДАН ОЮУНЛАГ, СЭХЭЭТЭН ЗАЛУУЧУУДААС БҮРДСЭН МЭТ ХАРАГДАЖ БАЙГАА НЬ ИТГЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙНА. . . . . . . . . . ХҮН НАМД АМЖИЛТ ХҮСЬЕ!
2015-06-08
зочин:
Иргэд бид нэг л юмыг сайн ойлгож авлаа, АН-ыг дахин сонговол улс оронгүй ч болж мэдэх юм байна, мөн энэ нам хэзээ ч улс орныг удирдаж чадахгүй гэдгийг яс махандаа ойлголоо, МАН-ын үед ер нь бас их цэгцтэй байсан юм байна, АН-ынхан шиг л бүх шатанд хавтгайруулан идэж уудаг зүйл байдаггүй байлаа, хотын дарга нар л гэхэд Батүүл шиг доромжлоод татвар авна гээд байдаггүй байж, эсвэл хүүхэддээ олон тэрбумаар өгч байгаагүй юм байна
2015-06-08
МАН-АН СӨНӨТҮГЭЙ!:
МАН-Ы ҮЕД ХОТ ХАРИН Ч ЗАМБАРААГҮЙ ТООС ШОРОО, ХОГ НОВШИНДОО ДАРАГДСАН, ХАРАНХУЙ ГУДАМЖТАЙ, АВИЛГАЧИД НЬ ДУРТАЙ ГАЗРАА ДЭЭРЭМДДЭГ АЙМШГИЙН Л БАЙСАН. БАТ-ҮҮЛ ДАРГА ГАРЧ ИРСНЭЭР ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ЭРГЭН ТОЙРНЫ ГУДАМЖ ТАЛБАЙН ШОРОО БОССОН ГАЗРУУДЫГ ЯАЖ ЦЭГЦЭЛЖ ГОЁ БОЛГОЖ БАЙГААГ ЧАМ ШИГ МАН-ГАРААС БУСАД НЬ ХАРЖ МЭДЭРЧ БАЙХАД БИТГИЙ ХУДАЛ ШАА ХЭН Ч ЧИНИЙ БИЧЛЭГЭД ИТГЭХГҮЙ. АН НАМ ТАНАЙ МАН-ГАРУУДААС ХОЛ ИЛҮҮ ДЭЭР. ГЭХДЭЭ Л ТАНАЙ ХОЁР НАМ, МАН-АН СӨНӨТҮГЭЙ!