Хоёр өрлөгчин унаж гэмтжээ

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас хоёр хүн унаж гэмтжээ.
“Эвт бүтэц” ХХК-ийн барьж буй зургаан давхар нийтийн орон сууцны гурван давхрын тагтны тавцан нурж, өрлөгчин Ш /31 настай, эрэгтэй/, М /33 настай, эрэгтэй/ нар унаж гэмтсэн байна.
Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ