Ирэх долоо хоногоос Богд ууланд авирч болно

Хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон. Иймд иргэд нийслэлд хамгийн ойр оршдог Богд ууланд авиралт хийх нь элбэг байсан.
Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Богд хан уулын бүсэд хой хээрийн түймэр гарсантай холбогдуулан зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл аялж зугаалахыг хориглосон байдаг.
Харин уг хориг ирэх долоо хоногт цуцлагдах нээ.
Ойн тухай хуулинд заасанчлан “Түймрийн аюултай үе” гэж нэрлэгддэг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Богд хан уулын бүсэд аялал зугаалга хийхийг хориглодог ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ