Чингэлтэйн эмнэлгийн хүүхдийн тасгийн нээлт болно

Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09.00 цагт: "Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Хуралд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл, ХХАА-н дэд сайд Б.Батзориг нар оролцох юм.
09.00-16.00 цагт: Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Азийн хөгжлийн банктай хамтран "Арьс, шир-2015" зөвлөгөөнийг Corporate зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
10.00-15.00 цагт. МХЕГ, Хөдөлмөрийн яам, БХБЯ, Уул уурхайн яам, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нар хамтран "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм" болон "Ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийх журам"-ын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. МХЕГ-ын хурлын танхимд.
10.30 цагт: "Иргэн бүр эрсдэлгүй орчинд" сарын аяны үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал НМХГ-т болно.
11:00 цагт БСШУЯны хүндэтгэлийн танхимд БСШУ-ны сайд Л. Гантөмөр зарим ЕБС-д роботын иж бүрэн лаборатори гардуулж өгнө.
12.30 цагт: Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн шинэ тасагтай боллоо. Орчин үеийн технологи, зураг төслөөр хүүхдэд зориулан тохижуулсан уг тасгийн нээлт Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт болно.
16.00 цагт Олон улсын Улаанбаатар их сургуулийн шинэ “Б” байрны хурлын танхимд түүхийн шинжлэх ухааны доктор Ч.Дашдаваагийн туурвисан “Сэхээтний төөрөгдөл: профессор Ринчен” номын нээлт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ