Цахилгаан хэрэглээгээ ухаалаг утаснаасаа хянах боломжтой

img

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК жилд арван таван мянга орчмоор өсч байгаа хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах, үйлчилгээгээ шуурхай, хүртээмжтэй байлгах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлсэн билээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхдээ ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшн хувилбарыг нь хамт гаргасан ч Android үйлдлийн систем бүхий утастай хэрэглэгчдийн хүрээнд ашиглагддаг байв. Тэгвэл IOS хувилбар энэ сараас эхлэн Apple ашиглагчдын хэрэглээнд нэвтэрлээ.

 

Та App Store-соо амьдралынхаа өдөр тутмын суурь хэрэгцээ болсон цахилгаан эрчим хүчний үйлчилгээг цаг алдалгүй авах “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг татахад л хангалттай.

 

УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгч бүр цахилгаан эрчим хүчний талаарх мэдээлэл зөвлөмж авах, гэрээгээ шинэчлэх, сунгах, тоолуурын заалтаа хянах, илгээх, төлбөрөө төлөх, дуудлага өгөх гээд бүх үйлчилгээг http://my.tog.mn цахим хуудас, эсвэл ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг суулгаснаар цаг алдалгүй, шуурхай авах боломжтой боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
1958.mn.Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-09