Н.Алтанхуягийн ”захиалсан” хууль цагаан захтнуудын хэргийг хаацайлах уу

img

УИХ-ын гишvvн Н.Алтан­хуяг өнгөрсөн пvрэв гарагт Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Эрvvгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжvvлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан нийгэмд ихээхэн шуугиан тарьж байна.

 

Тэрбээр яагаад энэхvv хуулийн төслийг санаачилах болов. Угтаа бол мань хvн алдаагаа засах гэж уг хуулийн төслийг санаачилсан гэнэ шvv. Тодруулбал, Тэрбээр Ерөнхий сайд байхдаа “Прокурорын мөрдөнг АТГ-т нэгтгэх тухай заалт хуулийн төсөлд тусгасныг анзаараагvй баталсан гэнэ. Тиймээс уг vйл явдал нь АТГ-т ашигтай болж улстөрчдийн толгойны өвчин болж хувирчээ. Уг алдаагаа буцааж засахын тулд нэр бvхий гишvvдийн хамт АТГ-ын харьяанд шилжvvлсэн Мөрдөх албыг буцаан татах хуулийн төслийг санаачилсан нь энэ аж. Уг нь тvvнийг Ерөнхий сайд байх vед нь Мөрдөн байцаах алба татан буугдаж АТГ-ын мэдэлд очиж байсан шvv дээ.

 

Гэтэл одоо тэрбээр АТГ-аас энэ албыг салгаж, мөрдөн шалгаж буй хэргvvдэд ял төлөвлөх, аль эсвэл хэрэгсэхгvй болгох эрх бvхий байгууллагатай болохыг энэхvv хуулийн төслөөрөө дамжуулан “захиалж” суугаа нь хачирхалтай. Ийн хэлэхийн учир нь тvvний хvргэн гэгдэх Г.Дэнзэн, ахлах зөвлөх нь байсан Л.Гансvх нарын vйлдсэн гэмт хэргvvдтэй холбоотой хуулийн заалтуудыг Эрvvгийн байцаан шийтгэх хуулиас хасуулж, АТГ-ыг цагаан захтнуудын хэргийг шалгах эрхгvй болгож, Прокурорын мөрдөн гэх бас нэгэн данхгар албыг дахин байгуулах хvсэлтэй байгаагаа ийнхvv хуулийн төслөөр далимдуулан илэрхийлж байгаа нь тvvнийг “Ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлж байна” гэж vзэхээс өөр аргагvй.

 

Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн боловсруулсан хуулийн төслөө танилцуулахдаа “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг vvргийг нь Авлигатай тэмцэх газарт харьяалуулах болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хvний эрх зөрчсөн ямар нэг vйлдэл гарахыг мэдэхгvй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хvний эрхийн ажиглагч нар дvгнэдэг. Монгол Улс хvний эрх, эрх чөлөөг хамгаалах олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлэх, Эрvvгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурор төрийн нэрийн өмнөөс, иргэдийн эрх ашгийг хамгаалах vvднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зvйн vндсийг бvрдvvлж, Эрvvгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан” хэмээн танилцуулсан юм.

 

Хамгийн хачирхалтай нь тэрбээр энэхvv хуулийн төслөө Засгийн газраар хэлэлцvvлж дэмжлэг авсныхаа дараа УИХ-д өргөн барих ёстой. Гэтэл тэрбээр процессын алдаа гаргаж, УИХ-ын даргад өргөн барьсан нь захиалгатай хууль батлуулахаар ийнхvv улайрч байна гэж хардаж буй хэрэг юм. Ингээд тvvний өргөн барьсан хуулийн төслийн талаар сонирхвол: Эрvvгийн хуулийн 263.1./Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.1./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрvvлэх/, 265.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрvvлэх/, өөрийн илрvvлсэн мөнгө угаах гэмт хэрэг 166.1, /273.1./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зvйлд заасан гэмт хэрэгт хэрэг бvртгэлт явуулна гэснийг тус тус хассугай” гэжээ. Хамгийн хачирхалтай нь АТГ-ын харъяаллаас хасах эдгээр гэмт хэргийг аль байгууллагад хариуцуулахаа ч хуулийн төсөлд тусгаагvй байгаа юм. 

 

Ингээд Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийн зөвхөн энэ хэсгээс харахад, тэрбээр ахлах зөвлөх Л.Гансvх тэргvvтэй бусад хvмvvс, мөн хvргэн Г.Дэнзэнгээ ял шийтгэлээс хэлтрvvлж УИХ-ыг шантаажилж эхлэв vv гэсэн хар төрж буй. Хэдийгээр Н.Алтанхуяг Прокурорын мөрдөнг байгуулах нь зөв ч гэлээ энэхvv албаар далимдуулан , хууль батлах замаар АТГ-аас хувийн өш хонзонгоо авах гэж хуулийн төсөл барьж байна хэмээн олон нийт ундууцаж байна. Энэ бvхний эцэст АТГ-т хээл хахууль авах, өгөх, хээл хахуульд зуучлах гэсэн гурван гэмт хэргийг л харъяалуулан vлдээх гэж байгаа нь хуулийн төслөөс тодхон харагдана. Угтаа бол АТГ хээл хахуулийн гэмт хэрэг шалгадаг урьдчилан сэргийлэх, соён гэгээрvvлэх vvрэгтэй газар болж хувирах бололтой. Юутай ч Н.Алтанхуяг гэдэг хvн цагаан захтнуудыг өмөөрсөн хуулийн төсөл санаачилж АТГ-ыг “Хад мөргvvлэх”-ээр улайран тэмцэж эхэллээ.

 

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар:
Алтанхуяг зөв хууль боловсруулсан байна, дэмжиж байна. Тэмүүжингийн алдаа хуулийн байгууллагыг самарсан шүү одоо ч үр дагавар нь муугаар нөлөөлж байна, цагдаа цагдаагаа үнэн зөв шалгаж хэзээ ч чадахгүй шүү дээ Про дэргэдэг МБА байх ёстой хамгийн чухал газар байсан, ерөн авилга, тагнуул, цагдаагийн гээд бүх цагдаа мөрдөн байцаагчийн гэмт хэргийг шалгадаг маш чухал бүтэц байсан юмаа. энэ алба өөрөө хуулийн ажилтнуудыг шалгадаг учраас МБА-ны ажилчид нь чадварлага байсан юм.
2015-06-09
zochin:
Hohi ny.Ooriinh ny ZG-n Temuujingiin hiisen baasiig tseverleh gej yadaj baina.Temuujindee l gomdono biz.Zugeer ajilaa hiij baigaa baiguullagiig bitgii orold
2015-06-09
Rut:
Хорон санаа Зи таван толгойг будаа болгож бах нь ханаж залуучууд ажилгүй орлогогүй улс мөнгөгүй болж Зи -гийн хорсол тайлагдаж байх шив дээ
2015-06-09
үнэн үг:
төрийн эрхэнд гарсан луйварчид яаж өөрсдийн эрх ашигт төрийн хууль цаазыг ашиглаж ард түмний хувь заяагаар тоглож байгаагийн тод жишээ мөн биз. Улаан цайм болсон луйварчидтай олон түмэн улаан цайм хандах хэрэгтэй
2015-06-09
?!:
Бэлтрэг тэгээд горим зөрчсөн хуулийн төслийг хүлээгээд авчихаж байгаа хэрэг үү? Таван Толгойд яаж новширлоо бичиг цаас нь дутуу гээд байгаа бил үү?! Янзын муу дурак юмаа!
2015-06-09
?!:
Бэлтрэг тэгээд горим зөрчсөн хуулийн төслийг хүлээгээд авчихаж байгаа хэрэг үү? Таван Толгойд яаж новширлоо бичиг цаас нь дутуу гээд байгаа бил үү?! Янзын муу дурак юмаа!
2015-06-09
?!:
Бэлтрэг тэгээд горим зөрчсөн хуулийн төслийг хүлээгээд авчихаж байгаа хэрэг үү? Таван Толгойд яаж новширлоо бичиг цаас нь дутуу гээд байгаа бил үү?! Янзын муу дурак юмаа!
2015-06-09
Dogoo:
Altanhuyg gants zov um hiij baigaa ni ene huuliig sanaachilj baigaa um. ATG gedeg ugaasaa delhii niiteer huleen zovshoorogdson standart-d baihui huuli hynaltii baiguullaga. Tiimees standart bus baiguullagad standart protsedurt baidag tom hynaltiin baiguullagiig hariyaluulsan ni tuiliin buruugaas gadna huuli hynaltiin talaar medleg muutai Ganbold, Hurts nariin gart iim ih erh medliig tovloruulsneeree hilmegduulelt, zahialga heregjuuleh, os honzon avah, zavhruulah, huuli hynaltiin haraat bus baidliig aldagduulah eh uusver bolgoson um. Uuniig odoo hojuuch gesen Altanhuyg oilgoj zasch bui ni zov uildel bolnoo.
2015-06-09