“Дачин Тамсаг”-ийг шалгана
2015-06-09

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Дорнодын талд газрын тосны олборлолт явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн талаарх баримтыг дэлгэв. Уг компани нь Монголын газар нутагт 23 жил үйл ажиллагаагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байна. Тухайлбал, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 200 км засмал замыг Дорнод аймгийн газар нутагт тавих үүрэгтэй ч өнөөдрийг хүртэл тавиагүй, Монгол ажилчдыг ажиллуулалгүй өдийг хүрчээ. Сүүлийн үед тус компанийн зөрчил хэрээс хэтэрч байгаа учраас МХЕГ-аас 560 сая төгрөгийн торгуулийг тавьжээ. Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас 1 тэрбум 400 сая төгрөгийн торгуулийг тус компанид тавьжээ. Мөн тус компанитай холбоотой иргэдийн гомдол, санал Өргөдлийн байнгын хороонд их ирж гэнэ. Тиймээс тус байнгын хорооноос ажлын хэсэг гарч “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг шалгаж эхэлсэн аж. Уг ажлынхаа хүрээнд ирэх пүрэв гаригт Дорнод аймагт ажиллаж газрын тосны олборлолт хийж буй газарт өөрсдийн биеэр хяналт шалгалт хийх юм байна. Тус ажлыг хэсэг “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах аж.

 

Тус компанийг шалгах явцад нэг зүйл тод ажиглагдаж буй талаар Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэллээ. Тэрбээр “Дачин Тамсаг компанитай холбоотой мэдээллийг төрийн зарим байгууллагаас авах гэтэл өгөхгүй байна. Уг нь туслалцаа, дэмжлэг болох ёстой биз дээ. Энэ компанитай холбоотой улс төрчдийн лобби байгаа гэж хардаж байна. Ялангуяа АТГ тус компанитай холбоотой материалыг ирүүлэхгүй хаацайлж, хамгаалж байгаа нь хачирхалтай” хэмээн мэдээлсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Rot:
Ганбаатарын өвчин Баасанхүүд халджээ. За ингээд ОТ гэдэг вирус улам тархаж улсаа дампууруулж өвчтөнгүүдийн маань санаа нь амарч залуучууд ажилгүй, тэдний хүүхдүүд цэцэрлэг сургуульгүй монголчууд цөмөөрөө хийх юмгүй болох цаг ойрхон болжээ.
2015-06-09
zochin:
Ene gishun ih shudraga uneniig shuud heldg hun. Olon bulhaig ilruulj tseverlej Mongol ulsig zob abch ybah hun olon bgasai. amjilt husie
2015-06-09
Зочин:
та гишүүниихээ эрхииг эдлээд наад луивраа илрүүлээч. наана чинь албан тушаалтнуудын л лүивар баигаа. саиханбилэгииг хурдан огцоруулаач.
2015-06-09