Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэс харгис цагдаагийн газар болсон уу

img

 

Хэдхэн хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн даалгавраар тус  компанийн хуулийн хэлтсийн орлогч дарга Б.Ариунзаяа тэргүүтэй хуулийн хэлтсийнхэн  үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн менежерүүдийн ажилтай танилцаж, гэнэтийн шалгалт явуулжээ.


Гэнэтийн шалгалт гэх арга хэмжээний процедурыг дурьдвал Б.Ариунзаяа тэргүүтэй  Хуулийн хэлтсийнхэн Хангамжийн хэлтсийн менежерүүдийн суудаг ажлын байранд орж ирцгээн ерөнхий захирлын зааврыг үндэслэн, шалгалт явуулах болсон албан тоот уншин, менежерүүдийг эгнээн зогсоогоод хүн тус бүрийн гар цүнх, халаасыг нэгжин, албаны бичиг баримт, үйлдвэрийн  дотоод сүлжээгээр байнгын хяналтад байдаг компьютерийн файлууд, тэр байтугай гар утсан дахь зураг,  бичлэг, мессэжүүдийг шалган сүрийг үзүүлжээ.



Энэхүү арга хэмжээний гол зорилго нь сонгууль дөхсөн  цаг үед  Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай  бараа материалыг гаднаас худалдан авах, нийлүүлэлтийг хянах үүрэгтэй хангамжийн менежерүүдийг айлгаж, хуулийн хэлтсийн гарын дор байлгах, улмаар эрх баригч намын данстай шахаачдын ажлыг саадгүй бүтээх зорилготой хэмээн Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд шивэр авир ярилцаж байна.


Дээрх гэнэтийн шалгалт  нь  НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гэмт хэргийн тухай хууль  зэрэг  Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжууд, хүний эрхийг ноцтойгоор зөрчин Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэс нь шүүх, цагдаагийн байгууллагын эрх үүргийг хэрэгжүүлж өөрсдөө  ноцтой хэрэг үйлджээ.


Монгол Улсын шүүхийн шийдвэргүйгээр хууль хүчний ямар ч байгууллага  иргэн хуулийн этгээдийг цагдах, байцаах, иргэний болон ажил албаны нэр хүндэд нь халдах, гутаах, шүүх эрхгүйг АН-ын шахааны  даргаар удирдуулсан хуулийн хэлтсийн ажилтнууд мэдэхээ байчихсан нь эмгэнэлтэй.



Ардчилсан ерөнхий захирал, дарга нартай ГОК-ийн Хуулийн хэлтэс  ардчилсан ертөнцөд арчигдан мөхсөн Нацист Германы нууц харгис цагдаагийн газар гестапо шиг хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг, ажилчдынхаа дунд дарга нараасаа айх аян өрнүүлж дарамталдаг болсныг энэ мэт олон жишээгээр дурьдаж болох юм.



Хамт ажилладаг нөхдөө айлган сүрдүүлэгч тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн орлогч дарга Балдоржийн Ариунзаяа гэгч нь Ерөнхийлөгчийн төрсөн ахын хүүхэд гэх бөгөөд хуулийн чиглэлээр хувийн дээд сургууль төгссөн, 2012 оны сонгуульд АН ялж улмаар 2013 онд авга ах нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа гэнэт дэвшин хэлтсийн орлогч дарга болсон хэл ус ч үгүй, ойворгон, сүржигнэгч гэдгээрээ нэр сүр нь мандаж яваа залуу гэнэ.


Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан:
Даваацэрэн захирал бол үнэн ч шудрага, маш зөв хүн дээ. Энэ Ариунзаяа бол МУИС-г улаан дипломтой төгссөн мундаг хуульч залуу даа жинхэнэ өөрийнхөө мэдлэг чадвараараа анхнаасаа манайд зөвлөхөөр ажиллаж байгаад чадвараараа дээшилж чадсан. Эднийхнийг бүгдийг нь сайн мэднэ би бас бахархаж явдаг. Балдорж гуай эрдэнэт үйлдвэрийн ажилчидын төлөө бие сэтгэлээ зориулан зүтгэж явсан шудрага хөдөлмөрч олон хүнийг хоолтойн залгуулаж яваа хүн бий, Манай эрдэнэтийнхэн бүгд мэднэ Ариунтунгалаг гээд охин дүү нь төрийн бус байгууллагатай олон хүнд туслаж буян хийж яваа охин бий. Уг удам судар хүмүүжлээрээ мундаг айлын хүүхэддээ.Ерөнхийлөгчийн хамаатан байхаараа заавал татаасар гарсан байдаг юмуу.Та нар залуу өөрийнхөөрөө шудрага хийж бүтээж яваа хүнийг л доош нь хийх юмаа Угаасаа манай үйлдвэрийн хангамжийнхаа бүгд ноотой ш дээ ингэж шалгах хэрэгтэй Дээр хэлсэнчлэн тийм хүн биш дээ уул нь залуу мундаг хүмүүсийг өөрсдийнхөө явуургүй санаагаар ялзруулах гэсэн өрөвдөлтэй нийтлэл байна аа хэн нь бичсэн ч
2015-06-15
Erdenetiin huu:
ene unudriin mend hurgiye Davaatseren zahiral bol uye uyeiin zahiraluudiin hajuud mundag avch yavaa hun, hun darmtlah bitgii hel huntei saihan yaridag hun bna lee.... Harin huuliin heltesiin orlogch darga geh Ariunzaya eurunhiilugchiin ahiin huuhed yamar ch uhamsargui ongirson medleg bolovsrol dulihan zaluu bna lee Ih murun dulguun bdag yum daa... Bolovsorltoi hun bol
2015-06-10
kkk:
erdenet uildveriinxen neree xeleed tseej zurgaa taviad xereldetsgee chaddag um bol kkkkkk.
2015-06-10
kkkk:
chi yaasn surhii medej bxii. tanai xed l dotroo alaltsaad bgaan bishu. tooj bga xun bn u
2015-06-10
Зочин:
Шударга байцгаая
2015-06-10
Зочин:
Davaatseren heden hymyys hamgaalsan setgegdel bichyyljee... Kkkkkk. Negjyylsen hymyys ni erdeneteer l yarij bn lee sh d. Daravch daldaina, bulavch bultaina daa...
2015-06-10
kkkk:
chi yaasn surhii medej bxii. tanai xed l dotroo alaltsaad bgaan bishu. tooj bga xun bn u
Зочин:
ZA HAA OCHIJ GANZORIG ZAHIARLAAS HAMAAGUI DEER SAIN HUN IRSEN GEJ AJILCHID AM SAITAI BDAG. HUULIIN HELTES AJILAA SAIN HIISNII TULUU INGEJ UVCHIGNUH HEREG BNU?
2015-06-10
Зочин:
Юу ч гэж муу хэлж харлуулах гээд нэмэргүй бизээ. Даваацэрэн гэгч дарга ямар ч хар мөргүйгээ, жинхэнэ шударга аавын хүү гэдгээ харуулсаар 2 жил гарч байна. Мэдээж шударга байхад дайсан олон байх. Улсыг ганц тэжээж байгаа үйлдвэрийн дарга ямар байгаа нь ажлаараа л харагдаад байгааздэ. эрдэнэтчүүд ийнхүү бие биеээ хэмлэн бичээд малтаад эхэлвэл тэгээл хөөрхий тамын тогоо болох нь тэр дээ.
2015-06-10
dotor hun:
Dawaatseren Dawaasambuu gesen zahirluud n uursdiin huwiin nuuts kompani boloh Total Drilling zahiral Magnai geh uugeer damjuulan Erdenet uildwert undur unetei say say baraa shahdag suljee baidag markting bolon huulin heltes n ene kompani d uilchildeg boltson baih jisheeni
2015-06-09
Сүх:
Шударга л байл даа, шалгахгүй бол яаж заваартуулдаг билээ дээ тэр тусмаа Хангамжийн хэлтсийнхэн. Зөв л шийдвэр байна. АМЖИЛТ
2015-06-09
Элбэгдорж:
Минии ахын хvv шудрага ажилж баигаа та нар шудрага баихад битгии новшироод баигаараи
2015-06-09
Элбэгдорж:
Та нар минии ахын хvvгээр орлдоод vзээрэн шудраг баихад новшироод баигаараи
2015-06-09
зочин:
Хэрэв үнэн бол арай л дэндүү байна. Гэхдээ нэг хэсэг үйлдвэр лүү янз бүрийн зүйл шахсан хүмүүс баяжсан шүү дээ. Гэхдээ тэрийг нь зах зээлийн үнэтэй харьцуулаад хэн гэрээ хийж авсан гээд шалгахаар гараад ирмээр л юм.
2015-06-09
Зочин:
АН хурдан зайлаасаа
2015-06-09
Зочин:
Ene chin huuliin hariuclagatai bz dee???
2015-06-09
Элбэгдорж:
Та нар минии ахын хvvгээр орлдоод vзээрэн шудраг баихад новшироод баигаараи