Тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг баярлуулна

img

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төвд маргааш  "Хүүхэд бол бидний ирээдүй" өдөрлөг болно.

 

Өдөрлөгийн үеэр хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлийн хор уршигын талаар нийтэд мэдээллэх аж. Мөн эрхэлж тоглож, эрдэм сурах насан дээрээ элдэв хүнд хөдөлмөрт нухлуулж байгаа хүүхдүүдийг тус төвд урьж эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ирээдүйд нь тус болох сургалт хөтөлбөрт хамруулах талаар ярьж таниулах аж.

 

Түүнчлэн, тэднийг лааны тосон музей, Үндэсний түүхийн музей, Богд хааны музей үзүүлж, Хүүхэд, залуучуудын үндэсний соёл амралтын хүрээлэнд зочлуулах аж.

 


Томчууд бид хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж зөндөө ярьдаг ч, нийслэлд л гэхэд зах, худалдааны төвүүд, машин угаалгын газрууд, бараа бүтээгдэхүүн ил задгай зарах цэгүүд, төвлөрсөн хогийн цэгүүдэд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тоо буурахгүй байна.
 

Судалгаагаар манай улсад энэ оны  байдлаар улсын хэмжээнд насанд хүрээгүй 2583 хүүхэд хүнд болон хөнгөн хөдөлмөр эрхэлдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Судалгааг орон даяар хийсэн ба Архангай, Булган, Баян-өлгий, Ховд зэрэг аймагт хөдөлмөр эрхэлдэг хүүхэд байхгүй гэсэн хариуг өгчээ. Нийтдээ 14 аймаг найман дүүрэг хамрагдаж 2586 хүүхдээс 720 хүүхэд нь тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг гэсэн дүгнэлт гарсан байна. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ